200 калори гэж хэд вэ?

2084x1438_0xac120003_6760936961604331315З.БАТЦЭЦЭГ

Өдрийн хүнсний 1\10 гэдгийг нүдээрээ яаж баримжаалах вэ?

Бид бүгд идэж байгаа хүнсний илчлэгийг тоолж сурахыг хүсдэг. Өдөрт таньд хэр зэрэг илчлэг хэрэгтэй нь бодисын солилцоо, хөдөлгөөний идэвхээс шалтгаалдаг. ДЭМБ-аас гаргасан дундаж тоо байдаг. Эрч хүчтэй, илүүдэл жингүй байхын тулд эмэгтэй хүнд хоногт дунджаар 1700-2000 калорий, эрэгтэйчүүдэд 2600 калорий хэрэгтэй гэж үздэг. Энэ нь ойролцоогоор тус бүр 200 калорий 10 удаагийн хооллолт юм. Юм идэх бүрдээ интернет ашиглахгүй, нүдээрээ яаж баримжаалж сурах вэ? Хамгийн их илчлэгтэй нь юу вэ? Love is гэдэг бохийг санаж байна уу? хайр гэж юу вэ гэдэгт тодорхой товч хариулт өгсөн байдаг даа. Түүний оронд хүнс орлуулаад үзье.

“200 калорий гэдэг нь….”

…….сав дүүрэн брокколи 580гр

…….лууван 570 гр

…….таваг алим 380 гр

…….хагас хил сонгино

…….таваг киви 360 гр

…….жижгэвтэр хулуу 500 гр

…….том халбага газрын самрын тос 33гр

…….зүсэм цөцгийн тос 28 гр

…….уут крекер печенийн 1\4 50гр

…….тал бургер 60гр

…….1,5 кг чинцай

…….хатуу паста гоймон 150 гр

…….гоймонгоо 200гр томатны соусаар амталбал 200 калорий болно

…….зүсэм талх 72 гр

…….шувууны цээж мах 204 гр

…….жигнэсэн тахианы хөл 102 гр

…….2 стакан кола 450 мл

…….тослоггүй сүү 1 аяга 333мл

…….3\4 донат  53гр

…….хугас авокадо 125 гр

…….2\3 маффин 42 гр

…….1,5 гадил 224гр

…….5 зүсэм чеддер бяслаг  50гр

…….амны халбага майонез 28гр

…….3 блинчик 71 гр

…….нэрс 350 гр

…….долоо хоногийн запас 1 кг

Жин барьж байгаа хүмүүст 200 калорийг шатаахад 40 мин гүйгээд, 50 мин хурдан алхаад эсвэл 20 мин дугуй унаж шатаадаг.

Эх сурвалж: www.polit.mn


200 калори гэж хэд вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.