Меланиа Трамп гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байгаа юу?

5ae1e39c19ee86bc128b4570

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гэргий Меланиа Трамп гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгөхөөр нөхрийнхөө бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохыг хүлээж байна гэж “Daily Mail” мэдээлжээ.

“Меланиа нөхрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох мөчийг цаг тоолон хүлээж байна” гэж Ерөнхийлөгчийн туслах асан Омароса Маниголт-Ньюман тус хэвлэлд ярьжээ. Түүний хэлснээр, тэргүүн хатагтайг таагүй үр дагавар хүлээж байсан тул тэдний гэрлэлт өнөөг хүртэл үргэлжилжээ. “Хэрэв Трампыг эрх мэдэлтэй байх үед Меланиа доромжлолыг тэсвэрлэж, явсан бол тэр түүнийг шийтгэх арга замыг олох л байсан” гэж Омароса үзэж байна. Харин Меланиа Трампын туслах асан Стефани Волкоффын ярьснаар, Доналд, Меланиа хоёрын гэрлэлт нэгэн төрлийн гэрээ байсан гэнэ. Тэд тус тусдаа өрөөнд унтдаг байсан гэж ярьжээ. Меланиа Доналд Трампын тангараг өргөх ёслолоос хойш таван сарын дараа Нью Йоркоос Вашингтон руу нүүж ирсэн нь тэдний гэрлэлтийн дараах гэрээний хэлэлцээтэй холбоотой. Учир нь ингэснээр тэдний хүү Бэррон өв хөрөнгөнөөс өөрийн хувийг өвлөх эрхтэй болох юм.

Меланиа Трамп хэвлэлд нэг бус удаа нөхөртэйгөө сайн харилцаатай байдаг тухай ярьж байсан. Гэрлэлтийн гэрээний нөхцөлд Меланиад нөхрийгөө хэвлэлээр шүүмжлэхийг хориглосон байх боломжтой гэж өмгөөлөгч Кристина Превайт үзэж байна. Мөн ижил тохиролцоог Трамп өөрийн хоёр дахь эхнэр Марла Мэйплзтэй хийж байжээ. Түүнд хуучин нөхрийнхөө талаар ном бичих эсвэл шүүмжлэхийг хориглосон байна.

Сэтгүүлчид Трампынхны харилцаа хөрснийг илтгэх янз бүрийн шинж тэмдгийг онцолж байсан билээ. Тухайлбал, Доналд эхнэрээ бороон дор орхин, өөрөө шүхэртэй явж байсан удаа бий. Нэгэн арга хэмжээний үеэр авсан дүрс бичлэгт Доналд эхнэрийнхээ гараас барих үед тэргүүн хатагтай гарыг нь цохиж буй нь үлдсэн нь ч бий. 2018 оны хоёрдугаар сард “Playboy” сэтгүүлийн загвар өмсөгч Карен Макдугал Трамп түүнтэй эхнэрээ араар нь тавьсан тухай ярилцлага өгч байсан билээ.

Доналд, Меланиа хоёр 2005 оны нэгдүгээр сард гэрлэж, нэг жилийн дараа хүүтэй болж байжээ.


Меланиа Трамп гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байгаа юу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.