Icetop, Digital, “Сүнс“, “Салхи”-тай “2000 party”-д хүрэлцэн ирээрэй

“Crocus”-ын Амараагийн найзууд буюу 2000-аад оныхон байна уу?

123696582_366197928042984_7388640784014993588_n

Гар утасгүй ч гаанг хувцаслаж, гадаа тоглож, гаражин дээгүүр гүйлдэж, кассетан дээр дуу хуулж, өөр байрны атамануудтай реп бүжгээр халз тулалдаж явсан…Тийм ээ, энэ бол 2000-аад оныхон. Ширхгийн чавга идэж, шивээстэй бохь зажилж, 5-ын гаа хүлхэж, 10-ын чихрээр тансагладаг байснаа одоо ч дурсах дуртай та нартаа “Crocus event hall”-ын хамт олон хамгийн СААК үдшийг зориулах гэж байна.

“Амьдрал өөрөө саак” хэмээн тунхаглаж явсан ICE TOP, хэнд ч юм зориулан “Чамгүйгээр”-ээ дуулсан DIGITAL, “Зүүдний дагина”-аараа бүсгүйчүүдийг уяртал дуулдаг “Freezone”-ийн Төрөө, урлагийн тайзыг “Хайрын бүжиг”-ийн талбай болгон хувиргадаг “Guys”-ын Ууганаа, “Чи хуурамч”, “Цаг нь болоогүй хайр” зэрэг дуунуудаараа цагтаа байлдан дагуулж явсан “Сүнс”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” хэмээх уянгын дууны эзэд болох “Салхи” хамтлагийнхантай хамтдаа дуулж, реп, хип хоп, диско бүжгийн аянд доргиж, бүр халуурвал өөр хоорондоо battle-даж ч болох хамгийн HOT ҮДЭШЛЭГ энэ сарын 13-нд буюу ирэх баасан гарагт “Crocus event hall”-д болно.

2000-аад оны үеийн найзууд аа, хагассайнд хэдүүлээ ханатлаа унтаж амардаг юм чинь дуулсан дуу болгон нь хит болсон дуртай хамтлаг, дуучидтайгаа хамт дуулж, бүжиглэж, доргиж, цэнгэж, бут авцгаая, тэгэх үү? Тасалбар захиалахад амархан… 80044411, 99606606 дугаар руу залгахад л хангалттай. Хамт олон, найз нөхөдтэйгөө хүрэлцэн ирэхийг хүссэн хүмүүст дуулгахад, зургаагаас дээш тасалбар захиалбал үнэгүй хүргэж өгөх юм байна шүү.


Icetop, Digital, “Сүнс“, “Салхи”-тай “2000 party”-д хүрэлцэн ирээрэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.