АНЭУ гэрлэлтгүйгээр хамтран амьдрахыг зөвшөөрчээ

85_main

Арабын Нэгдсэн Эмирт Улсын эрх баригчид согтууруулах ундаа хэрэглэсэн, амиа хорлохыг завдсаны төлөө хүлээлгэх шийтгэлийг цуцалж, гэрлэлтээ бүртгүүлээгүй хосуудад хамтран амьдрах зөвшөөрөл олгожээ.

Тус улсын мэдээллийн WAM агентлагийн мэдээлснээр, АНЭУ-ын Ерөнхийлөгч Халифа бин Зейд аль Нахаян иргэний эрх зүйн байдал, иргэдийн харилцааны тухай хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд өөрчлөлт оруулах хуульд гарын үсэг зуржээ. Тухайлбал, нэр хүндээ хамгаалах зорилгоор хийсэн гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийн зөөлрүүлэх тухай заалтыг хүчингүй болгосон байна.

Эдгээр хууль батлагдсанаар, тус улсад согтууруулах ундаа хэрэглэх нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохгүй юм бөгөөд 21-ээс дээш насны иргэдэд хувийн болон олон нийтийн тодорхой газруудад согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрчээ. Үүнээс өмнө ийм төрлийн ундааг зөвхөн исламын шашинтай бус жуулчин, гаднын иргэдэд зөвшөөрдөг байсан юм.

Түүнчлэн, амиа хорлохыг завдсан хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоо больсноос гадна эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсний төлөө хүлээх хариуцлагыг чангатгажээ.

https://news.zindaa.mn/3gpn


АНЭУ гэрлэлтгүйгээр хамтран амьдрахыг зөвшөөрчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.