Яагаад бид пончик, бургер мэт хүнсийг идэхийг тэгж их хүсдэг вэ?

Яагаад ямар нэгэн биед хортой хүнсийг идэх хүсэл юу дутагдахаар төрдөг вэ?

Бид гэнэт орой унтахын өмнө шоколад идмээр санагддаг.Ажлаа тараад түргэн хоол аваад харьдаг. Эсвэл сериал үзэхдээ чипс иддэг. Идэх бүрт амттай. Гэнэтийн хүсэлдээ захирагдахаар хувцас багадаад эхэлдэг.  Гэхдээ сайн мэдээ нь бидний биед юу дутагдаж байгаагаа мэдчихвэл гэнэтийн хүслээ хянаад сурчихна.

ХЭРВЭЭ ТА ШОКОЛАД ИДМЭЭР БАЙГАА БОЛ…..

Таньд магни дутагджээ. Энэ эрдэс нь глюкоз ялгарч, энерги бий болоход оролцдог. Ялангуяа тогтмол зааланд хичээллэдэг хүмүүст чухал. Мөн сарын тэмдгийн өмнөх долоо хоногт магни буурдаг. Тиймээс бид чихэрлэг юм идэхийг хүсдэг байна. Тэгэхээр сахар багатай, 75%-иас доошгүй какаотай шоколадаар орлуулж болно. Эсвэл наранцэцгийн самар цөмөх.

ХЭРВЭЭ ЧИХЭРЛЭГ АМТТАЙ ЮМ ИДМЭЭР САНАГДВАЛ…..

Эрч хүч дутагдсаны шинж. Сахар энэ үед хамгийн хурдан энерги нөхөгч байдаг. Ялангуяа ажил ихтэй, стрессийн үед. Хамгийн хурдан эрч хүч нөхөх зүйл бол уураг өөх тостой хамт хэрэглэх. Жишээ нь алим атга самартай, тараг жимстэй.

ХЭРВЭЭ ТА ЗАЙРМАГ ИДЭХИЙГ ХҮСЭЖ БАЙВАЛ…..

Хэрэгтэй өөх тос дутагдсаных. Зайрмагны оронд атга хушга, эсвэл тал авакадо идвэл хэрэгтэй өөх тосоо авах болно. Бүр зайрмаг идмээр байвал кокостой нь чихэр бага агуулсан байдаг.

ХЭРВЭЭ ТА ДАВСАРХАГ ЮМ ИДМЭЭР БОЛ…..

Шингэн дутагдсан үед. Давс усыг барьдаг учраас давслаг юм идмээр байгаа бол шингэн дутагдсаны шинж. Ус уухад л хангалттай. Ямар ч үед ус байнга ууж хэвших хэрэгтэй, ялангуяа зуны улиралд. Дан ус уух хэцүү бол гаа, лимон, хөлдөөсөн жимс нэмж болно. Хэрвээ ус уугаад ч давсалсан төмс идмээр байгаа бол оронд нь далайн байцай идээрэй.

ХЭРВЭЭ ТА БУРГЕР ИДМЭЭР БАЙГАА БОЛ…..

Та бургер, шүүслэг стейк идмээр байгаа бол таньд төмөр, витамин В12, фолийн хүчил дутагдсаны шинж. Цэвэр эрүүл махаар хийсэн бургер тийм ч хортой зүйл биш. Энэ үед аарц, арахис, туна загасаар орлуулж болно.

ХЭРВЭЭ ТА ЦАВУУЛАГ НҮҮРС УС ИДМЭЭР БОЛ…..

Паста, пицца идмээр байвал таньд серотонин буюу сэтгэл сэргээгч даавар дутагджээ. Сайхан амарч тайвширч баннд хэвтэж болно. Мөн бясалгал сайн. Стрессгүй, муу бодлоо орхин, амарч тайвширч чадвал заавал пицца идэн жин нэмэх шаардлагагүй.

Эх сурвалж: www.elle.ru


Яагаад бид пончик, бургер мэт хүнсийг идэхийг тэгж их хүсдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.