Коронавирусээр өвдсөн хүн хамгийн их халдвар тараах эрсдэлтэй хугацааны талаар эмч нар ингэж хэлжээ

8E89B495-DFEC-4C16-9389-A8B161956EE3

ОХУ-ын эмч Евгений Комаровский коронавирусын халдвар авсан хүн өвчний эхний үе буюу ойролцоогоор эхний 2 хоногт өөрт нь шинж тэмдэг илрээгүй байхад халдвар ихээр тараах эрсдэлтэй гэжээ. “Хүн вирус тарааж байхдаа өөрөө шинж тэмдэггүй байдаг. Ханиалгаад ямар нэгэн шинж тэмдэг илрээд эхэлмэгц гадагшаа ялгарах вирусын тоо цөөрдөг” гэж тэрээр YouTube-ийн нэгэн сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ. Мөн тэрээр “Үндсэн халдварлах зам бол агаар дусал. Гадаргуу дээр вирус удаан хугацаагаар оршдог ч хамгийн их халдвар дамжуулах магадлалтай нь агаар дуслын зам” гэжээ.

Хуурамч сөрөг хариуны талаар хэлэхдээ “Шинжилгээг зөв авах техник их чухал. Зөв авч байгаа үед хүнд эвгүй мэдрэмж төрөх, бүр өвдөлт өгч байх ёстой” гэсэн байна. Уушигны эмч Сергей Авдеев мөн хэлэхдээ “Шинжилгээг зөв авахгүй бол харамсалтай нь хуурамч сөрөг хариу өгдөг” гэдгийг онцолсон байна. Өмнө нь Оросын  ЭМЯ-ны мэдээлснээр, 30-40% нь хуурамч сөрөг хариу гарч байгаа. Энэ нь тест муудаа биш, шинжилгээ буруу авагдсаных” гэжээ.

Эх сурвалж: www.gazeta.ru


Коронавирусээр өвдсөн хүн хамгийн их халдвар тараах эрсдэлтэй хугацааны талаар эмч нар ингэж хэлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.