Өдөр бүр кофе уух сайн талууд

coffe

Бидний эргэн тойронд өдөр бүр кофе уудаг зуршилтай хүмүүс байдаг. Ингээд та бүхэндээ  өдөр бүр кофе уухын зургаан сайн талыг танилцуулъя.

1. САХАРЫН ӨВЧИН ТУСАХ МАГАДЛАЛ БУУРНА

Америкийн нэгэн судлаач “Өдөрт 4 аяга кофе уух нь сахарын өвчин тусах магадлалыг 50 хувиар бууруулдаг” гэж үзжээ. Гэхдээ та сахартай уувал эсрэг нөлөөтэй гэдгийг санаарай.

2. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАХАД ТАНЬ ТУСТАЙ

Кофе нь серотин, норадерналин, допамин зэрэг даавруудыг ялгаруулах үйл явцыг улам сайжруулдаг. Улмаар нейротрансмиттер буюу мэдрэлийн импульсийг дамжуулдаг биологийн идэвхт бодис ялгарснаар сэтгэл хөдлөлөө удирдахад тань тусална.

3. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХЭЭС ӨМНӨ КОФЕ УУВАЛ ҮР ДҮН НЬ ИЛҮҮ САЙН ГАРНА

Та дасгал хөдөлгөөн хийхээсээ өмнө 1 аяга кофе уувал үр дүнд сайнаар нөлөөлнө. Үндсэндээ кофенд агуулагддаг кофейн нь цусний эргэлтэндэх өөх тосны бөөгнөрлийг нэмэгдүүлснээр өөх тосыг булчин болгох үйл ажиллагааг хурдасгадаг.

4. ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХАД ТУСАЛНА

Та өдөр 15 цагт кофе уувал тэр өдөртөө сэргэлэн цовоо, ухаан хурц байдгийг Өмнөд Флоридагийн Их сургуулийн судлаачид тогтоожээ. Тиймээс энэ үед аливаа асуудлын талаар шийдвэр гаргахад тохиромжтой юм.

5. СТРЕССИЙГ БАГАСГАДАГ

Үнэндээ бол кофены үнэрийг үнэртэх төдийд хүн стрессээ мартдаг. Бүүр цаашилбал сэтгэл санааны байдал эрс сайжирдаг. Тиймээс та унтахдаа орныхоо хажууд кофе тавьж унтвал илүү сайхан амарч чадах болно.

6. ТАНД АЗ ЖАРГАЛ БЭЛЭГЛЭХ БОЛНО

Танд кофе бүтэн өдрийн аз жаргалыг бэлэглэх болно. Энэхүү мэдрэмжийг кофенд дуртай хүмүүс сайн мэдэх байх.


Өдөр бүр кофе уух сайн талууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.