22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

unt1Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй.

Шөнийн 21:00 -22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардаг байна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ.

Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт (дунд чөмөг) ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхдийг өндөр болгодог.

unt2 22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

Харин булчингийн эдэд уургийн нийлэгжилтийг идэвхжүүлснээр булчин хөгжүүлдэг байна.

Мөн энэхүү даавар нь өөхний эс дэхь триглицеридийг задалж өөхний хүчил болгох, булчингийн эдийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх үйлдэлтэй болохоор өөхийг шатааж, булчин үүсгэдэг юм. Ийм учир фитнесээр хичээллэж буй хүмүүс эрт унтах, гүн унтаж амрахыг чухалчилдаг байна.

unt3 22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

Эх сурвалж: Цахим Эмч /Цахим хуудас/


22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.