“Бүрэнхий”-н бяцхан охин үзэсгэлэнт бүсгүй болжээ
- Views131
- Likes0
Одоогоос 10 гаруй жилийн өмнө анх дэлгэцэнд гарсан “Бүрэнхий” киноноос Кристен Стюарт, Роберт Паттинсон, Тейлор Лоттнер нарын зэрэг өсвөр үеийнхний шүтээн олон жүжигчид “мэндэлсэн” билээ. Тэгвэл 2012 онд сүүлийн ангид Белла Свон, Эдвард Каллен нарын охин Ренесмигийн дүрд тоглодог Маккензи Фой охин одоо том болж, авьяаслаг, ирээдүйтэй жүжигчин гэгдэж явна.
2012 онд, “Бүрэнхий”-н сүүлийн анги гарах үед тэрээр 10 настай байсан бол одоо 18 нас хүрч, “Интерстеллар” цувралд амжилттай тоглон “Flaunt Magazine” сэтгүүлийн эхний нүүрэнд зураг нь гарчээ. Түүний царай хүүхэд байх үеийнхээсээ бараг өөрчлөгдөөгүй ч маш үзэсгэлэнтэй эмэгтэй болсон байна. Маккензи Фой гэдэг нэрийг бид цаашдаа олон сонсох биз ээ.
“Бүрэнхий”-н бяцхан охин үзэсгэлэнт бүсгүй болжээ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |