Жүжигчин, дуучин Jung Ji-hoon буюу Рэйн нь 1982 оны 6-р сарын 25-нд төрсөн. Түүнийг хүмүүс тайзны нэрээр нь илүү сайн мэднэ. Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Рэйн саяхан bazaa сэтгүүлд зургаа авахуулсан байна.
Тэрээр өмнө нь эхнэрийн хамт уг сэтгүүлийн нүүр царай болж байсан удаатай.2011 онд рекламанд хамтарч тоглон танилцсан тэдний хувьд 2 насны зөрүүтэй. Жүжигчин Ким Тэхи католик шүтлэгтэй учраас хуримаа уг шашны уламжлалаар хийсэн төдийгүй нөхөр Рэйн нь эхнэрээ даган католик шашинтай болсон гэдэг.