Энэтхэг Хятадын PUBG Mobile зэрэг 40 гаруй аппликэйшныг хориглов

Энэтхэгийн эрх баригчид тус улсын бүрэн эрх, бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж байна гэсэн үндэслэлээр 43 аппликэйшнд нэвтрэх эрхийг хязгаарлажээ.

Хар жагсаалтад ороод буй аппликэйшнуудын ихэнх нь Хятадын компаниудын программ гэнэ. Тухайлбал, “Alibaba Group” корпорацын охин компаниуд болох AliSuppliers, AliExpress, Alipay Cashier болон бизнес, танилцах аппликэйшнууд багтжээ.

Энэтхэгийн мэдээллийн технологийн яам энэхүү шийдвэрээ Энэтхэгийн Дотоод хэргийн яамны цахим гэмт хэрэгтэй тэмцэх төвийн мэдээлэл, тайланд тулгуурлан гаргасан гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Энэтхэгийн Засгийн газар Хятадад боловсруулсан 59 аппликэйшныг хориглосон бол есдүгээр сарын 2-нд нэмж 118 аппликэйшныг хар жагсаалтад оруулсан юм. Үүнд Хятадын нийгмийн сүлжээ TikTok, UC Browser, WeChat болон PUBG Mobile зэрэг ороод байна.


Энэтхэг Хятадын PUBG Mobile зэрэг 40 гаруй аппликэйшныг хориглов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.