Emoji-уудыг хольж олон төрлийн sticker болгон ашиглах арга

264640-27112020-1606454398-256267714-Google-Gboard-emoji-mashup-beta

Найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ аливаа цахим chat ашиглан харилцахдаа нэгэн хэвийн emoji, sticker-үүдийг ашигласаар байна уу? Тэгвэл танд emoji-уудаа хольж олон, шинэ төрлийн sticker болгон ашиглах аргыг хүргэж байна.

Хэрэв та андроид үйлдлийн систем бүхий гар утастай бол Gboard хэмээх keyboard/гар/-ыг татан суулгах хэрэгтэй. Энэхүү гар нь хэрэглэхэд хялбараас гадна олон төрлийн нэмэлт үйлчилгээг багтаасан байдаг.

Алхам 1. Юун түрүүнд танд Gboard гар байхгүй бол татан суулгах хэрэгтэй.

Алхам 2. Gboard-ыг нээж гарч ирсэн зааврын дагуу тохиргоо хийнэ.

Алхам 3. Гарын тохиргооны “Preferences” хэсэгт дарна. Хэрэв шинээр суулгах үед тохиргоо буюу Settings цэс гарч ирэхгүй бол chat-руугаа орж бичих хэсэгт даран “Settings” цэсийг нээнэ.

Алхам 4. Доорх зураг дээрх сонголтуудыг идэвхжүүлнэ.

Алхам 5. Харин одоо chat-руугаа орж emoji-оо нээнэ.

Алхам 6. Өөр төрөл хэрэгтэй эсвэл холихыг хүссэн emoji-ууд дээрээ дарна.

Ингээд та хүссэн emoji-уудаа нийлүүлэн шинэ төрлийн sticker хэрэглэх боломжтой боллоо.

Эх сурвалж: TV


Emoji-уудыг хольж олон төрлийн sticker болгон ашиглах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.