Гэрийн нөхцөлд амттан бэлтгэх жор

Жимс, овьёостой смүүтий

Гэрийн нөхцөлд амттан бэлтгэх жор

Орц:

Овъёос- ¼ аяга

Хөлдөөсөн нэрс- ½ аяга

Тараг- ½ аяга

Мөс-  ½ аяга

Элсэн чихэр- хоолны 2 халбага

Бэлтгэх арга:

Блендерт овъёосноос хийгээд 1/2 аяга ус нэмж, овъёосоо машиндана. Бэлэн болсон холимгоо 15 минут амраагаарай. Ингэснээр овъёос зөөлрөх болно. Дээр нь нэрс, тараг, мөс, элсэн чихэр, цагаан гаа нэмээд блендертээ сайтар холиорой. Ийнхүү смүүтий бэлэн болно.

Ванилтай амтат торт

Гэрийн нөхцөлд амттан бэлтгэх жор

Орц:

Сахар – 150 грамм

Гурил – 150 грамм

Сүү – 100 мл

Цөцгийн тос – 100 грамм

Өндөг – 1 ширхэг

Какао – 2 цайны халбага

Улаан өнгийн хүнсний будаг – 1 цайны халбага

Уксус – 1 цайны халбага

Хөөлгөгч – 1 цайны халбага

Ванилийн сахар эсвэл ванил

Давс

Сухарны нунтаг

Бэлтгэх арга:

Эхлээд цөцгийн тосоо зөөлрүүлээд сахар, ванилийн сахартай холиод, цагаан болж хөөсөртөл нь миксердэнэ. Үүнийхээ дээрээс өндгөө дахин холино. Өөр саванд сүү, уксус, хүнсний будгаа хийж хутгаарай. Мөн гурил, какао, хөөлгөгч, давсаа өөр саван хийж бэлтгээд, цөцгийн тос, өндөгний зуурмаг дээрээ гурилаа хийж болгоомжтой холиод дээрээс нь будагтай сүүгээ хийж зуурна. Бага багаар гурил, сүүгээ ээлжлэн хийсээр сүүлд бүгдийг нийлүүлж миксердэнэ. Дараа нь  цаасан нэг удаагийн маффины хэв хийж, бэлтгэсэн хэвээ 2/3-с ихгүй байхаар зуурмагаар дүүргэнэ. 170 хэмд 20-25 минут болгоорой. Бэлэн болсон кексээ гаргаж ирээд сахарны нунтгаар чимэглэнэ.

Twix

Гэрийн нөхцөлд амттан бэлтгэх жор

Орц:

Гурил-160 гр

Элсэн чихэр-80 гр

Масло-190 гр

Шоколад-200 гр

Молоко-1 лааз

Ванилины сахар-1 хоолны халбага

Давс-2 чимх

Цөцгийн тос

Бэлтгэх арга:

110 гр цөцгийн тос хайлуулан саванд хийнэ. Хайлсан цөцгийн тосон дээрээ 30 гр сахар хийж хооронд нь хутгаад давс, гурилаа хийж зуурна. Гурилан зуурмагаа хэвэндээ дэвсэж өгнө. Ингээд 180 хэмд 20 минут жигнэнэ. Жигнэгдсэн гурилаа хөргөөрэй. Үүний дараа гал дээр хайруулын тавгаа тавиад нэг лааз молоко хийнэ. Дээрээс нь 50 гр цөцгийн тос, 50 гр элсэн чихэр, давс болон ванилин хийн зөөлөн гал дээр буцалган карамелаа бэлдэнэ. Бэлэн болсон карамелаа жигнэмэг дээрээ хийнэ. Шоколадандаа 30 гр маслоо хийн хайлуулна. Хайлсан шоколадаа хөрсөн карамелан дээрээ хийн жигд тарааж дахин хөргөөд амтат Twix бэлэн болно.

http://eagle.mn/r/79543


Гэрийн нөхцөлд амттан бэлтгэх жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.