Жоли, Брэд Питт нарын охины хүмүүжил олны талархал хүлээв

Брэд Питт, Анжелина Жоли нарын охин 12 настай Вивьен Жоли-Питт ээжтэйгээ маш дотно байж, дэлгүүрээр явахад нь хамт явж, үргэлж тусалдаг билээ. Тэд ээлжит удаагаа Лос-Анжелесийн дэлгүүрээр явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Охин ээждээ хүнд юм огт өргүүлэхгүй байж, бүгдийг өөрөө хийж байгаа нь олны талархлыг хүлээжээ. Жоли, Питт нар дуулиантайгаар салсан ч тэдний хүүхдүүдээ хүмүүжүүлэх байдал нь хүмүүсээс өндөр үнэлгээ авсан бололтой. Вивьен л гэхэд оддын охин гэж хээнцэрхдэггүй, даруухан хувцаслаж, эцэг эхдээ үргэлж тусалдаг юм.

Жоли, Питт нар хүүхдүүдээ харах асуудлаар удаан хугацаанд шүүхэдсэн билээ. Шүүх хамгийн сүүлд Брэдийн талд шийдвэр гаргаснаар зургаан хүүхэд нь аавтайгаа саадгүйгээр уулзах, хамт байх болжээ.

https://news.zindaa.mn/3hub


Жоли, Брэд Питт нарын охины хүмүүжил олны талархал хүлээв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.