Хүүхэдтэйгээ хамт тоглоорой

los-beneficios-reales-de-jugar-para-los-ninos-1

Хүүхэд хөгжих хамгийн чухал суурь бол:

  • Хүүхэд суралцах хүсэл сонирхолтой
  • Сонирхсон зүйлээ хөөн судалж танин мэдэх чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, бусадтай хамтрах зөв дадалд суралцах юм.

Хүүхдүүдтэйгээ хамтран тоглосноор та хүүхдээ сэтгэхүйн хөгжил сайтай, нийгэмших зөв дадалтай, эерэг зан чанартай хүн болж төлөвшихөд нь хамгийн сайнаар нөлөөлж чадна.

Учир нь хүүхэд томчуудтай хамтран тоглосноор бусадтай ойлголцох, өөрийгөө ойлгох, хянах, аливаад зөв арга барилаар ханддаг болдог.

Хүүхдэд хайр мэдрүүлсэн гэр бүл, танин мэдэхүйг нь өдөөн дэмжиж хамтдаа тоглодог аав ээж, асран хамгаалагч байх нь юутай ч зүйрлэшгүй том хөрөнгө оруулалт. Хүүхдийн хөгжлийг дэмждэг хамтран тоглох тоглоомууд:

  •  Шагайн тоглоом
  • Даалуугаар нүх шахах
  •  Хамар дарах
  •  Атом молекул
  •  Нуугдаж тоглох
  •  Хөшөө болох
  •  Чулуу таалцах
  •  Дэрээр байлдах
  • Чихэнд үг шивнэх
  •  Амьтан нэрлэх
  •  Сандал булаацалдах

Г. ТӨМӨРЗАЯА (#Хөөрхөн_шар_шувуу төвийн үүсгэн байгуулагч)


Хүүхэдтэйгээ хамт тоглоорой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.