Меланья Трамп дурсамжийн ном бичиж магадгүй

5fc4785235d3b

АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп Цагаан ордонд өнгөрүүлсэн үеийнхээ талаар дурсамжийн ном бичиж магадгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Меланья Трамп энэ асуудлаар хэнтэй нь тодорхойгүй ч хэд хэдэн уулзалт хийжээ. Ном хэвлэн гаргана гэдэг нь үнэн бол Меланья Трамп үүнийхээ төлөө нэлээд хэмжээний мөнгө олж магадгүй юм.

Одоогийн тэргүүн хатагтайн ахлах зөвлөх асан Стефани Уинстон-Уолкофф өмнө нь ном гаргаж байжээ. Тус номондоо тэрбээр тодруулбал, Меланья Трамп зурвасуудыг нууцлах боломжтой хувийн цахим шуудан, мессенжерээ албаны зорилгоор ашигладаг байсан тухай өгүүлдэг байна. Үүнтэй холбоотойгоор Меланья Трампын дурсамжийн ном тун сонирхолтой байж болох юм хэмээн “Page Six” цахим хуудас мэдээлжээ.

Стефани Уинстон-Уолкоффыг АНУ-ын Хууль зүйн яам нууц мэдээллийг үл задруулах тухай гэрээг зөрчсөн хэмээн 10 дугаар сард буруутгаж байсан аж.


Меланья Трамп дурсамжийн ном бичиж магадгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.