Хөвсгөр эмэгтэйчүүдэд дуртай 10 орон

Цар тахлын улмаас хөл хорионд орсон дэлхий ертөнцөд илүүдэл жинтэй хүний тоо эрс өсөж байгаа гэнэ. Карантин дуусахаар яаж жингээ хасах вэ хэмээн санаа зовж суугаа танд хэлэхэд тарган, хөвсгөр эмэгтэйчүүдийг “Эрүүл мэнд, эд баялаг, аз жаргалын бэлгэ тэмдэг” гэж үздэг улс орон энэ дэлхийд бий. Доор гарах 10 оронд яагаад тарган эмэгтэйчүүд үнэд хүрдэг юм бол?

1. Тонга

Номхон далайн өмнөд хэсгийн жижигхэн арал Тонгад том биетэй хүн сайханд тооцогддог. Гадаадаас орж ирдэг амттан ихтэй болон ард түмэн нь биеийн хөдөлгөөн бараг хийдэггүйгээс болж, бүх нийтээр таргалсан үндэстэн энд бий болсон юм. Арлын 140 мянган насанд хүрсэн хүнээс 100 мянга нь илүүдэл жинтэй. Эрдэмтдийн судалгаагаар тонгачууд эртнээс тарган том биетэй байсан бөгөөд тарган эмэгтэйд дуртай байдаг шалтгаан нь эртний уламжлал, зан заншлаас үүсэн хоцорчээ.

2. Кувейт

Ойрх Дорнодын Кувейт орон нефтийн баялгаасаа гадна том хөвсгөр эмэгтэйчүүдээрээ алдартай. 15-аас дээш насны кувейт эмэгтэйчүүдийн 52 хувь нь илүүдэл жинтэй. Эртний нүүдэлчин үеэсээ кувейтчүүд тарган байх нь эрүүл мэнд, эд баялгийн шинж гэж үздэг байсан нь одоо ч хэвээрээ. Эмэгтэйчүүдийг гэр орны тавилга мэт үздэг тул эхнэр нь том тарган байх тусам тухайн айлыг баян гэж үздэг байна.

3. Фижи

Бусдаас тусгаарлагдсан энэ арлын хүмүүс эрт үеэс бусад тив, улс орнуудтай холбоотой байхыг хүсдэг байлаа. Үүний үр дүнд Фижид маш өндөр калоритой хүнс бий болсон юм. Фижи ардын уламжлалд амжилтад хүрсэн хүмүүс бусдадаа хоол унд тараан өгдөг заншилтай. Мөн эрүүл мэндийн талаар зөв ойлголт байхгүйн улмаас Фижи арлынхан бараг бүгд илүүдэл жинтэй. Бүдүүн бүсэлхийтэй эмэгтэйг энд эрүүл энхийн тэмдэг гэж үздэг.

4. Ямайк

Ямайкийн эмэгтэйчүүдийн 65 хувь нь хэвийн хэмжээнээс тарган. Тэдний үндэсний онцлог бол бүдүүн гуя, өгзөг. Тус улсын хөдөө тосгонд хийсэн судалгаагаар хүмүүс туранхай, гоолиг байх нь уй гашуутай холбоотой, харин тарган байх нь аз жаргал гэдэг үгтэй холбоотой гэж хариулсан байна. Тиймээс энд жин нэмэхийг хүссэн эмэгтэйчүүдэд зориулсан эм тангийн бүхэл бүтэн зах бий.

5. Самоа

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр самоачууд загас байнга иддэг байсан заншлаасаа татгалзаж, европ хоолонд орсон нь тэдний таргалах үндэс болсон. Эрт үеэс самоачууд өлсгөлөнд байнга нэрвэгдэж ирсэн тул бие нь хоолны калорийг олон хоног хадгалж үлддэг онцлогтой гэнэ. Энд мөн л тарган эмэгтэйчүүд үнэд ордог.

6. Өмнөд Африк

ДОХ өвчин ихэд тархсанаас туранхай хүнийг хараад ДОХ-той гэж сэжиглэх болсон байна. Өмнөд Африкт тарган эмэгтэйд дуртай, тэднийг “Хөрөнгө мөнгө, баян цатгалан амьдралын шинж” гэж үздэг.

7. Афганистан

Үржил шим муутай цөл, ууланд байдаг афганчуудын байгалийг чимдэг зүйл нь эрт үеэс тарган том биетэй эмэгтэйчүүд нь байжээ. Тарган тусмаа олон хүүхэд төрүүлнэ гэж үздэг, олон хүүхэдтэй байх тусмаа тухайн аймаг, омог хүчирхэгждэг байв.

8. Таити

Таити аралд “ха’апори” гэдэг заншил бий. Үгчлэн орчуулбал “тэжээх” гэсэн үг. Залуу охидыг нөхөрт гарахаас нь өмнө сайн тэжээж, таргалуулдаг байлаа. Учир нь таити эрчүүд тарган эмэгтэйг эрүүл хүүхэд төрүүлдэг гэж үздэг.

9. Науру

Науругийн хүн амын 31 хувь нь чихрийн шижин өвчтэйгээс гадна ихэнх нь илүүдэл жинтэй. 14-хөн мянган хүн амтай ч эмэгтэйчүүдээ хүүхэд төрүүлэх гэж, эрчүүдээ дайн байлдаанд бэлтгэх гэж хооллосоор байгаад бүх нийтээрээ таргалжээ.

10. Мавритан

Баруун Африкийн энэ орон байнга ган гачигт нэрвэгддэг. Ядуу зүдүү орон тул тарган эмэгтэй “гоо сайхан, эд баялгийн бэлгэ тэмдэг” болдог байна. Залуу охидыг нөхөрт гаргахаас өмнө тэмээний тослог сүүгээр өдөр бүр шахдаг.

https://news.zindaa.mn/3i5v


Хөвсгөр эмэгтэйчүүдэд дуртай 10 орон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.