Өмнөд Солонгост K-pop оддын цэpэгт aлбa xaax хугацааг хойшлуулах xyyль батлагджээ

a4jm3f_BTS_twitter_error_x974-911x600

Өчигдөр Өмнөд Солонгосын парламент K-pop урлагийн томоохон оддын цэpэгт aлбa xaax хугацааг хойшлуулах хyyлийг баталжээ.

Ингэснээр BTS зэрэг алдартай хамтлагийн уран бүтээлчид 30 нас хүртлээ цэрэгт алба хаахгүй болж байна.

Тус улсын эрүүл мэндийн шаардлага хангах бүх эрчүүд 18-28 насандаа 20 сарын хугацаатай цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг.

Харин шинэ xyyлийн дагуу тодорхой шаардлага хангасан уран бүтээлчид цэргийн алба хаах хугацаагаа хойшлуулах боломжтой болж байна.

Хойшлуулах шийдвэрийг Өмнөд Солонгосын соёлын яамнаас гаргасан саналын дагуу гаргаж байх гэнэ. Шалгуур нь улс орондоо төдийгүй, олон улсад танигдсан K-pop уран бүтээлчид байх ажээ. BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин удахгүй 28 нас хүрэх гэж байсан юм. Ингэснээр тэр дахин хоёр жил уран бүтээлээ хөөх боломжтой болж байна.

Шинэ xyyлийг батлагдахаас өмнө зөвхөн олон улсад амжилт гаргасан тамирчид, сонгодог хөгжмийн уран бүтээлчдэд цэргийн албанаас чөлөөлөх журам үйлчилдэг байжээ.

Эх сурвалж: BBC


Өмнөд Солонгост K-pop оддын цэpэгт aлбa xaax хугацааг хойшлуулах xyyль батлагджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.