ОХУ-ын “Хамгийн халуун 10 бүсгүй”

Эрчүүдэд зориулсан MAXIM сэтгүүлийн газраас ОХУ-ын Хамгийн халуухан 100 бүсгүйг шалгаруулсан байна. Чансааг уншигчдын санал асуулга, мэргэжилтэн шинжээчдийн дүгнэлтээр гаргажээ.

Эхний 10 байр эзэлсэн бүсгүйчүүдийг танилцуулъя.

1, Любовь Новикова-Аксёнова – жүжигчин. Өнгөрсөн жил аман хүзүүдсэн бол энэ жил аваргын титэм зүүж чадлаа. 2019 оны ОХУ-ын Хамгийн алдартай эмэгтэй жүжигчний хэргэм хүртэж байв. 30 настай.

2, Вера Брежнева – Мөнхийн залуу Вера энэ жил 38 настай. ВИА Гра хамтлагийн дуучин асан тэрээр жүжигчин, телевизийн хөтлөгчийн давхар ажилтай. НҮБ-ын Сайн санааны элч сонгуультай. Өнгөрсөн жил энэ чансааны долоод жагсаж байлаа.

3, Яна Кошкина – жүжигчин. 30 настай. Гимнастикийн спортын мастер цолтой. 2015 онд ЧОП цувралаар нэрд гарсан.

4, Ирина Шейк – супер модель. Үзэсгэлэнт татар бүсгүй 34 настай. Криштиану Роналду, Брэдли Купер нараас салсан ч гялалзсан хэвээр.

5, Мария Горбань – жүжигчин, хөтлөгч. Энэ сарын 26-нд 34 нас хүрнэ.

6, Вики Одинцова – модель. Guess брэндийн нүүр царай. Гоо сайхны мэс засалд орсон гэж шүүмжлэгддэг. Блог нь маш олон дагагчтай. 27 настай.

7, Елена Темникова – дуучин. Serebro хамтлагт дуулж байсан. 35 настай.

8, Анна Кастерова – сэтгүүлч, телевизийн хөтлөгч. 36 настай. Хоккейчин Евгений Малкины гэргий.

9, Наталья Рудова – жүжигчин. 37 настай.

10, Настя Каменских – дуучин, жүжигчин, хөтлөгч. 33 настай.

https://news.zindaa.mn/3itb


ОХУ-ын “Хамгийн халуун 10 бүсгүй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.