Дуучин Ариана Гранде сүй тавьжээ

132075045_1327035590963638_3319088629801059035_n-828x428-1-810x428

Дэлхийн алдарт дуучин Ариана Гранде өөрийн найз залуу Далтон Гомезтой сүй тавьснаа зарлалаа. Өдгөө 27 настай дуучин, жүжигчин Америк бүсгүйн хувьд өөрийн инстаграм хуудаснаа сүйн бөгжнийхөө зургийг оруулан, “Үүрд, үүнээс ч илүү” хэмээх тайлбарыг бичжээ.

”"

Ариана Грандегийн сүйт залуу Далтон Гомезын хувьд үл хөдлөх хөрөнгийн агент бөгөөд хосууд энэ оны хоёрдугаар сард Лос Анжелес хотод болзож буй зураг нь ил болсон. Эх сурвалжууд тэднийг албан ёсоор болзож байгаа гэж мэдээлсэн ч дуучин бүсгүйн зүгээс тайлбар өгөхгүй байсан юм. Харин Жастин Бибер болон Ариана Гранде нарын хамтран дуулсан “Stuck With U” дууны клип дээр хосууд хамтдаа үзэгдэж, үерхэлээ олон нийтэд зарласан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ариана Гранде цар тахлын өмнөхөн байшин худалдан авахын тулд агент хайж байсан бөгөөд тэрбээр Гомезыг сонгож, удалгүй дотноссон гэнэ.

Ариана Гранде Далтон Гомез нар хамтдаа карантиныг өнгөрүүлжээ.

”"

 


Дуучин Ариана Гранде сүй тавьжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.