Викториа Бекхэм барьж буй хоолны дэглэмээсээ болж мөнгөн усаар хорджээ

backhem

Британийн алдарт дуучин, дизайнер Викториа Бекхэм нэгэн хоолны дэглэм барьж байх явцдаа мөнгөн усанд хордсон талаар гадын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Тодруулбал, Бекхэм саяхан загас голдуу шинэ хоолны дэглэм барих болсон байна. Харин хоолны цэсэд нь метил мөнгөн ус агуулсан жад загас орсон нь хордох шалтгаан болсон гэж үзэж байна. Бие нь тавгүйрхсэн Викториа эмнэлэгт хандсан бөгөөд эмч нар түүний биед их хэмжээний хорт бодис буйг илрүүлж элэг угаах эмчилгээ хийжээ.

Одоогоор Викториагийн биеийн байдал сайжир байгаа аж. Үүнээс хойш алдарт дуучин, дизайнер хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулж, жад загас болон туна буюу алтан жад загасны хэмжээг багасгаж, яргай загас түлхүү хэрэглэх болсон гэнэ.

 


Викториа Бекхэм барьж буй хоолны дэглэмээсээ болж мөнгөн усаар хорджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.