Путин есөн настай хүүгийн хүслийг биелүүлжээ

132003928_245259583606ddd662_451210008997851145_n

Ерөнхийлөгч Владимир Путин цусны хорт хавдраар өвчилсөн есөн настай хүүгийн хүслийг биелүүлж Улаан талбайн гулгалтын мөсөн талбайд хоккейн хамтарсан бэлтгэл зохион байгуулжээ. Челябинск хотод амьдардаг Дима Ащепков Улаан талбайд очих, мөсөн гулгалтын талбайд гулгах, ерөнхийлөгчийн хаана ажилладгийг харахыг хүсдэг байсан гэнэ. Тиймээс Владимир Путин хүүд хүслийг биелүүлдэг шинэ жилийн мод компанит ажлын хүрээнд гулгахаар хамт явна гэж амласан байжээ. Харин Владимир Путин бэлтгэлээ хийж эхлэхийн өмнө хүүгээс Москвад юу үзснийг асуусан байна.

Дима Ащпеков “Аавтайгаа ВДНХ үзэсгэлэн худалдаа, амьтны хүрээлэн, Эх орончдын цэцэрлэгт хүрээлэн, Кремлийн ордон”-д очиж, хотын олон газраар явсан гэжээ. Дараа нь ерөнхийлөгч хүүд хоккейн олон аргыг үзүүлсэн аж. Түүнээс гадна Дима Ащепков дасгалжуулагчийн хамт шайбыг хаалга руу цохиж оруулах олон техникийг заалгасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.24 ПҮРЭВ № 247, 248 (6472, 6473)


Путин есөн настай хүүгийн хүслийг биелүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.