QR код уншуулж, байршлаа бүртгүүлэх заавар

4508wj_132063400_2464983287144133_3162854157359928375_n_x974

Монгол Улс дотоодод халдвар эрчимтэй тархаж байгаагаас үүдэн нийслэлд хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ үеэр зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагууд QR код байршуулах журам гарсан. Энэ нь тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэний байршлыг бүртгэх зорилготой юм. Тэгвэл ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ebarimt аппликэйшнээр дамжуулан байршлын цэгийн QR кодыг уншуулах зааврыг танилцууллаа.

Иргэн Та ebarimt аппликэйшн руу орж дээд буланд байрлах COVID-19 хэсэгт /доош заасан сум/ дараад үйлчлүүлсэн газарт байршуулсан QR кодыг уншуулна.  Байршлын QR кодыг уншуулснаар тухайн иргэнээс халдвар илэрсэн тохиолдолд маршрутыг шууд харж, тухайн маршрутаар тогтмол зорчдог иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх зохицуулалттай юм байна. Энэ нь иргэдийг халдварын эрсдэлээс хамгаалах зорилготой тул байршлын QR кодыг уншуулж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг уриаллаа.


QR код уншуулж, байршлаа бүртгүүлэх заавар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.