Тайландын хааны амрагийн 1000 гаруй нүцгэн зураг интернэтэд цацагджээ

nudes

Тайландын хаан Важиралонгкорн дахиад л дуулианы бай боллоо. Интернэт түүний амраг Синеенатра «Кои» Вонгважирапакдигийн гар утсаараа хийсэн хэдэн мянган зураг цацагджээ. Зураг дээр бүсгүй нэлээд задгай хувцасласан байдалтай гарчээ. Синеенатрагийн зургуудын ихэнхийг Тайландын засаглалын тухай шүүмжилсэн материал бичдэг Британийн сурвалжлагч Эндрю Маршалл руу илгээсэн байна.

“Зургуудыг Коигийн хувийн гар утаснаас авсан нь илт байна. Ихэнхийг нь тэр өөрөө авсан зураг бөгөөд нэлээд задгай талдаа. Тэр Важиралонгкорнд явуулахын тулд нүцгэн зураг авахуулсан байх магадлалтай” хэмээн Маршалл сүлжээндээ бичжээ.  Тайландын хааны гэр бүлийн нүцгэн зураг улс төрийн зорилгоор олон цацагдсан тохиолдол цөөнгүй гардаг.

2007 онд л гэхэд Важиралонгкорны гурав дахь эхнэр Шрирасми төрсөн өдрийнхөө үдэшлэгээр хагас нүцгэлэн бүжиглэж байгаа бичлэг хүртэл цацагдсан удаатай. Мөн Важиралонгкорн болон түүний одоо байгаа эхнэр Сутида нарын зураг ч гарч байсан гэдэг.

Тайландад ард иргэддээ үлгэр дууриал болдоггүй хааны гэр бүлийг эсэргүүцсэн давалгаа өрнөж буй яг энэ үед гэрэл зургууд олонд цацагджээ. Тайландууд цар тахлын ид үед улс орноосоо зугтаж, Европт тансаг зочид буудалд хэдэн амрагтайгаа хөл хорионд орж, байнга л үдэшлэг хийсэн хааныгаа одоо болтол шүүмжилсээр байгаа аж.

Британийн сурвалжлагч Тайландын хаанд таагүй ханддаг ч эдгээр зургуудыг нийтлэхгүй гэж хэлсэн байна.


Тайландын хааны амрагийн 1000 гаруй нүцгэн зураг интернэтэд цацагджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.