“Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл: 12 жилийг нэг жаран гэж баталгаагүй мэдээлэл өгсөнд уучлаарай, Merry Christmas

ac21f87a747c4c1054253634044e1cef

Монголын загварын ертөнцөд “Азийн хатан хаан” хэмээгддэг загвар өмсөгч бол Г.Оюунгэрэл. Тэрбээр саяхан топ модель С.Төгсийн хөтлөн хүргэдэг “Get ready with” шоу нэвтрүүлгийн зочноор оролцож, хүмүүсийг хөгжөөгөөд амжив.

Учир нь тэрбээр нэвтрүүлгийн үеэр нөхөртэйгөө анх танилцсанаас хойш хамтдаа 12 жил болж буй талаар ярихдаа “Бид хамтдаа нэг жаран болж байна. 12 жилийг нэгэн жаран гэдэг” гэж өөртөө итгэлтэйгээр ярьсан нь цахимд сүлжээнд трэнд бичлэг болсон юм.

Харин тэрбээр цахим хаягаараа дамжуулан “12 жилийг нэг бүтэн жаран болдог гэж сонсч байсан юм. Баталгаагүй мэдээлэл өгсөнд уучлаарай Merry Christmas” хэмээн бичжээ.

Загвар өмсөгч Г.Оюунгэрэл нь анх 14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Түүний хувьд хоёр хүүхдийн ээж болсны дараа ч гоо үзэсгэлэнгээ төгс хадгалан олон улсын тэмцээнд өрсөлдөж байв. Хамгийн сүүлд 2017 онд Монако улсад зохион байгуулсан “Madame the Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд тунаж, шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарч байсан удаатай.

Эх сурвалж: shuurhai.mn


“Азийн хатан хаан” Г.Оюунгэрэл: 12 жилийг нэг жаран гэж баталгаагүй мэдээлэл өгсөнд уучлаарай, Merry Christmas
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.