Мэрайя Кэри “All I want for Christmas is you” дуугаар жилд 2 сая доллар олдог

Арванхоёрдугаар сар гармагц Мэрайя Кэригийн “All I want for Christmas is you” дууг сонсолгүйгэр баярын уур амьсгал орно гэдэг бараг боломжгүй зүйл билээ. Хүсээгүй байсан ч энэ дуу хаа сайгүй эгшиглэж, үг нь хүн бүхэнд цээжлэгдэж, бид өөрсдөө нэг мэдэхэд л амандаа аялж суудаг шүү дээ.

Тэгвэл эл дуу эзнийхээ хувьд алтны уурхай аж. Тухайлбал, зөвхөн “All I want for Christmas is you” дуугаар Мэрайя Кэри жил бүр 2.6 сая ам.доллар, хамгийн багадаа 1.9 сая ам доллар олдог гэнэ.

Эдийн засгийн Economist сэтгүүлд бичсэнчлэн тус дуу 1994 онд анх олны хүртээл болсноосоо хойш 2017 оны байдлаар 60 сая ам.доллар олжээ. Энэ дуу одоо ч алдартай хэвээрээ байгаа билээ.

Мэрайя эри “All I want for Christmas is you” дууныхаа талаар “Эхэндээ энэ дуу маш их алдартай байсан. Аажимдаа харин нэр хүнд нь бага багаар унаж байна. Хүмүүс энэ дуутай хамт өсч, амьдралынхаа нэг хэсэг болгосон юм шиг санагддаг. Энэ нь Зул сарын баярыг маш ихээр хайрладаг надад бол маш бахархам зүйл билээ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: shuurhai.mn


Мэрайя Кэри “All I want for Christmas is you” дуугаар жилд 2 сая доллар олдог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.