Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд

shinee jillee

300 жилийн өмнөөс Оросод  I Петр хааны зарлигаар нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж эхэлжээ. Үүнээс өмнө гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг байжээ. Өвлийн өвгөнд илгээдэг захидалд сүүлийн үед багачууд компьютертэй болохыг, харин томчууд даргыгаа “хөлдөөх” хүсэлтэй байгааг илэрхийлэх болжээ. Шинэ он гарахаас хагас цагийн өмнө цаасан дээрээ хүслээ бичиж Кремлийн цагийн хонх цохиж эхлэхэд шатаан хонх цохиж дуусахтай зэрэгцэн дуусвал хүсэл биелдэг гэдэг. Харин эквадорчууд өөрт тохиолдсон муу бүхнээ бичиж шатаадаг.

Оросын өвлийн өвгөний төрсөн өдөр 11 дүгээр сарын 18-нд болдог гэнэ. Өвлийн өвгөний эх нутаг нь Великий Устюг аж. Өвлийн өвгөнийг оросууд Мороз Иванович, Мороз Красный нос, Дед Трескун гэж нэрлэдэг. Харин цасан охин өнгөрсөн зууны 50-иад онд “төрсөн”. Зохиолч Сергей Михалков, Лев Кассиль нар хүүхдүүд зориулан өвлийн өвгөний ач охиныг ийнхүү бодож олсон байна. Төвдүүд шинэ жилээр хуушуур хийж гудамжаар яваа хүмүүст тараадаг уламжлалтай. Хэр олон хүнд өгнө, төдийчинээ сайн байдаг аж. Дэлхийн хамгийн өндөр 76 метр хиймэл гацуур модыг Бразилийн Рио-де-Жанейрод босгожээ. Италичууд шинэ жилээр хуучин бүхнээ орхихыг хүсдэг. Тиймээс цонхоороо элдэв хуучин эд хогшлоо гаргаж шиддэг гэнэ.

Шведийн Санта Клаусууд бэлгээ шарах шүүгээнд харин Германых цонхны тавцан дээр үлдээдэг.

Анхны гэрэлтэй гацуур мод 1895 онд Америкт Цагаан ордны өмнө асчээ.

Эрт цагт хүмүүс Өвлийн өвгөнөөс бэлэг хүлээх биш өөрсдөө бэлэг өгдөг байж.

31-нээс 1-нд шилжих шөнө сайхан зүүд зүүдэлбэл биелдэг.

Францын өвлийн өвгөнийн Пэр Ноэль гэдэг.

Гацуур модны шилэн тоглоомыг XIX зууны дунд үеэс Скандинавын орнуудад хийж эхэлжээ.

Англи, ирландчууд шинэ жилийн бэлгийг оймсонд, харин мексикчүүд гутланд хийдэг.

Кубад шинэ жилийг Хааны өдөр гэж нэрлэдэг.

Япончууд шинэ он солигдох үед хайртай хосууд Лапланд явж туйлын туяа харвал хүү төрдөг гэдэгт итгэдэг.

Өвлийн өвгөний  цаа бугыг Лешка гэдэг.

Шотландад шинэ оны эхний өдөр хог хаядаггүй, мөн гэрлэх санал тавьдаггүй.

Америкчууд зул сарын баярын ил захидал, бэлгээр жил бүр дээд амжилт тогтоодог.

Кремлийн анхны шинэ жил 1954 онд болжээ.

1843 онд Лондонд анхны зул сарын ил захидал гарчээ.

Эх сурвалж NTN.mn


Шинэ жилийн тухай сонирхолтой баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.