Манай гариг дээрх ашиглалтгүй болсон нисэх онгоцны хамгийн том парк АНУ-ын Аризона муж улсын Тусон хотын ойролцоо байдаг байна. Энд АНУ-ын нисэх хүчний жагсаалаас гарсан 4400 орчим нисэх онгоц 11 хавтгай дөрвөлжин км талбайд тавиатай байдаг байна.
Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн Тусоны харьяат нисэгчдийн дурсгалд зориулан байгуулсан энэ баазад анх цэргийн бөмбөгдөгч нисэгчдийг бэлтгэдэг байснаа хожим нь жагсаалаас гарсан онгоцнуудыг хадгалдаг нөөц газар болгожээ. Энэ оршуулгын газрын нийт өртөг нь 35 тэрбум доллараар үнэлэгддэг байна.
Энд байгаа нисэх онгоцнуудыг дөрвөн бүлэгт хуваадаг гэнэ.
– Удаан хугацааны нөөц /
– Богино хугацааны нөөц
– Сэлбэг хэрэгслийн донор
– Худалдах техник хэрэгслүүд
Эхний хоёр хэсэг нь бол ашиглаж болох нисэх онгоцууд бол дараагийн хоёр бүлгийг үндсэндээ ашиглах аргагүй юм байна.