2020 онд Роналду хамгийн олон гоол оруулжээ

Италийн “Ювентус” багийн португал довтлогч Криштиану Роналду 2020 онд өрсөлдөгчийнхөө хаалганд 33 гоол оруулжээ. Ингэснээр тэрээр Европын Топ таван лигтээ улирч буй онд хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон байна. Мөн Германы “Бавари” багийн польш довтлогч Роберт Левандовски 32 гоол оруулсан үзүүлэлтээр хоёрт орсон байна.Италийн “Лацио”-гийн Чиро Иммобиле 28, Английн “Ливерпүүл”-ийн египет довтлогч Мохамед Салах, Дортмундын “Борусси” багийн Эрлинг Холанд нар 23 гоол оруулсан амжилтаар дугаарлажээ. Харин 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан гоолыг оруулахгүйгээр тооцвол Роберт Левандовски 27 гоол оруулсан аж. Э.Холанд (22), К.Роналду (20), Ч.Иммобиле (18), М.Салах (18), Сон Хын Мин (Тоттенхэм 17) нар араас нь оржээ.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.5 МЯГМАР № 2 (6479)


2020 онд Роналду хамгийн олон гоол оруулжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.