“Crash Landing On You” цувралын одууд найман сарын өмнөөс үерхжээ

2102e1e6d4ab427a979fae02d67d63c9

Жилийн өмнө олныг байлдан дагуулж байсан Өмнөд Солонгосын “Crash Landing On You” цувралын гол дүрүүдийн хайр сэтгэл амьдрал дээр ч биелэлээ олж байгаа бололтой. 38 настай Сон Е Жин, Хюн Бин нар найман сарын өмнөөс болзож эхэлсэн талаар тэдний харьяалагддаг агентлагуудаас нь мэдээлжээ.

Сон Е Жин, Хюн Бин нарын харилцаа “Crash Landing On You” цуврал дууссаны дараа эхэлсэн гэсэн мэдээлэл ч байгаа аж. “VAST Entertainment”-аас мэдээлснээр цуврал дууссанаас нэг сарын дараа хосуудын дотно харилцаа ил болж эхэлсэн гэнэ.

“Crash Landing On You” цуврал гарахаас өмнө ч тэднийг үерхэж байгаа, хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл цацагдсан юм. Гэхдээ хоёр жүжигчин уг цуурхалыг үгүйсгэсэн байдаг. Тэд “Crash Landing On You” киноны зураг авалтын үеэр Монголд ирэхдээ зураг авалтаас бусад үед тийм ч дотно бус байжээ.

Жүжигчин Сон Е Жин өмнө нь “Би ер нь царай нэг их хардаггүй ээ” хэмээн ярьж байсан аж. Гэвч “Тhe classic”, “A moment to remember”зэрэг олон бүтээлээр алдаршсан жүжигчин бүсгүй “Nonstop 4” ситком цувралд тоглож анх олонд танигдсан, бүсгүйчүүдийн шүтээн Хюн Бинтэй үерхэж эхэлжээ.


“Crash Landing On You” цувралын одууд найман сарын өмнөөс үерхжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.