Өдрийг “ганган” болгох 30 гоё санаа

5dsk930fl8qnpop2o8kpa4sjd3

1. Уншиж амжихгүй яваа номныхоо нэг бүлгийг заавал дуусга. Дундуур нь нэг ч завсарлага авалгүйгээр шүү.

2. Нурууг чинь нарны илч халуунаар ээхийг мэдэрч 5 минут суу. /Цонхоор тусах нарны туяа байж болно/

3. Ойрд сонсоогүй, дурсамж дүүрэн хуучны дуунуудаа сонс.

4. Шинэ мэдээлэл олж ав. Түүнийгээ лавшруулж мэдээлэл хайж цуглуул.

5. Хачиртай талх, цай аваад хамгийн ойрын зүлгэн дээр завилж суунгаа өдрийн цайгаа уу.

6. Хамгийн солиотой, боломжгүй ч байж мэдэхээр мөрөөдлөө биелүүлж байгаагаар төсөөл.

7. Өмнө нь идэж үзээгүй хүнсний ногоонуудаа худалдаж аваад оройн хоолоо бэлтгэ.

8. Дуртай жимсээ хөлдөөж байгаад зайрмаг шиг долоож ид.

9. Хамгийн дуртай хувцаснуудаа бүгдийг нь цаг гарган угаа. Одоо чи алийг нь ч шууд шүүрээд өмсөж чадахаар боллоо.

10. Хоол хийгээд хамгийн сайн хоёр найзыгаа гэртээ урь.

11. Эртлэн босч нар мандахыг хар.

12. Ажлынхаа амралтын өрөөнд цайны цагийн дараа 10 минут дуг хий. Гэмшсэн, санаа зовсон мэдрэмж өөртөө огт төрүүлж болохгүй.

13. Youtube-ээс “TED talks”, “Монгол тулгатны зуун эрхэм” гэх мэт үзүүштэй нэвтрүүлгийн нэг дугаарыг үз.

14. Утасныхаа дэлгэцийг чамайг инээмсэглүүлэх зургаар соль.

15. Жижигхэн ургамал аваад түүндээ нэр өг.

16. Өглөөний хотыг дурандаа буулга. Нүдэнд торсон юм бүхнийхээ зургийг аваад өмнө нь энэ замаар явдаг байсан ч анзаардаггүй байсан зүйлээ олж хараарай.

17. Гэртээ байгаа бүх дарс, жимс, ундаа зэргийг холиод шинэ төрлийн коктейл зохио.

18. Google-ээс хайгаад “Баярлалаа” гэдэг үгийг 5 өөр хэлээр хэлж сур.

19. Стакан дотор мөс, нимбэг, ус, гааны навч хийгээд мохита моктейл болгож уу.

20. Гоо сайхандаа цаг гарга. /Арьс, үс, хумс, биеээ арчлах/

21. Үзсэн юм шиг л царай гаргадаг байсан нэг киногоо жинхэнээсээ үз. Эсвэл Өргөө кино театр орж ойр хавийн бүх хүний ярианы сэдэв болоод байгаа “нөгөө” киног үз.

22. Өглөө сэрээд шууд босолгүйгээр, хөнжилдөө хөлбөрч хэвтэх нэмэлт 5 минутыг өөртөө бонус болгож өг.

23. Youtube-ээс хичээлийг нь үзэж байгаад, өдрийн 30 минутыг зумба фитнесс хийж өнгөрүүл.

24. Амьдралынхаа хамгийн чухал, нандин мөрөөдлийн тухай найзтайгаа хуваалц.

25. Цэвэрхэн ор хөнжлийн даавуун дотроо усанд орчихоод нүцгэн унт.

26. Нэг хоногийн турш өөрийнхөө хамгийн дуртай электро, хэмнэлтэй дуугаар сэрүүлэг тавь.

27. Картонон цаас хайчлаад өөрийнхөө мөрөөдлийн ажлын нэрийн хуудсыг хуурамчаар үйлд.

28. Аялалаар явах дараагийн газрынхаа тухай судалж мэд.

29. Сонирхолтой кино үз.

30. Гудамжаар зөрж өнгөрч байгаа хүн рүү шалтгаангүйгээр инээмсэглэ.


Өдрийг “ганган” болгох 30 гоё санаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.