Өвөрмонгол хоол Монголын болон Хятадын соёлыг илтгэдэг

Өвөр Монголын Соёлын өдрүүд цахимаар болж буй. Энэ удаа Өвөр Монголын хоолны талаар танилцуулж байна.

Хятад үндэстний хоол дэлхий дахинд алдартай. Хятадад хоол хүнсийг амьдрахуйн үндэс хэмээн дээдэлдэг бөгөөд “Хоёр хөлтнөөс хүн, дөрвөн хөлтнөөс ширээнээс бусдыг хоол болгон хувиргаж болно” гэдэг хэлц үг байдаг нь юугаар ч амтат сайхан хоол хийх арга технологийг нь илтгэдэг.

Ихэвчлэн тогооч нар гахай, тахианы мах, загас, байцаа, улаан, цагаан, шар лууван, манжин, байцаа, сонгино, бууцай, мөөг, ургамлын тос, будаа, гурил, элсэн чихэр зэргийг түгээмэл хэрэглэх боловч хоолны амт, үнэр, өнгө нь хүний харах, амтлах, үнэртэх таашаалыг зэрэг төрүүлж чаддаг байна.

Өглөө, өдөр, оройн хоол нь өөр өөрийн онцлогтой. Хооллох соёл, хоол хийх урлаг гэхээс илүүтэй хоолыг эрүүл мэндэд тустай байдлаар хийж, хэрэглэдэг. Тэгэхээр бараг хоол хүнсийг уламжлалт анагаах ухаан шиг хөгжүүлж чадсан. Тиймээс ч иргэд нь урт насалдаг нь тодорхой биз ээ. Хятадууд загас, тэнгис, далайн гаралтай амьтан, ургамлын зүйлээр маш олон нэр төрлийн хоол бэлтгэдэг. Бэлтгэх технологи ч өвөрмөц байдаг.

Харин  нэг сонирхолтой мэдээлэл дуулгахад, исламын шашинт Шинжаан- Уйгарт үхэр, хонины махыг түлхүү хэрэглэдэг байна. Өвөрмонголд үхэр, хонь, ямааны махыг голлон хэрэглэнэ.

Хэбей мужид илжигний махыг маш хүндэтгэлтэй зоог гэлцдэг байна. Түүнчлэн хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөрмонгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан, бусад Хятадын мужуудаас онцлогтой. Тухайлбал, Өвөрмонгол  орны зүүн бүсийн иргэд хээрийн ногоо, мөөгийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол дунд хэсэгт мал аж ахуй түлхүү хөгжсөн байдаг аж.  Харин баруун хэсгээр газар тариалан илүү  өндөр хөгжилтэй

Тиймээс бүс нутаг бүрийн онцлогийг шингээсэн хоолыг урладаг байна.Түүнчлэн хүнсний аюулгүй байдал болон чанарыг сайжруулахын тулд ӨМӨЗО-оос 2018-2020 он хүртэл хоолны салбарын чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг гаргаж, “Зургаан том төсөл”, “Долоон том ажлын зорилт”, “Зургаан том ажлын үүрэг” болон “Дөрвөн хамгаалалтын арга”-ыг тогтоож, ард иргэдийн хоол хүнсний аюулгүй байдлыг баталсан байна.

Тиймээс хоол хүнсний аюулгүй байдал талаасаа баталгаатай болж, давхар аялал жуулчлалын шинэ бүсчлэлийг бий болгожээ. Мөн өнгөрсөн онд зохион байгуулсан соёлын өдрүүдийн үеэр Өвөрмонгол хоолны амт чанар болон хийцийг монголчуудад танилцуулж байв. Түүгээр ч зогсохгүй хоёр орны тогоочид харилцан туршлага судалсан юм.

Хятадын өвөрмөц хоол www.Solongonews.mn


Өвөрмонгол хоол Монголын болон Хятадын соёлыг илтгэдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.