2022-06-28 15:03
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарын учирсан түүхээс

nomun nomun
2021-01-22
0 0
0

267704-21012021-1611197114-363625890-joe_jill

-Багш мэргэжилтэй, тэргүүн хатагтай Жилл Байден гэж хэн бэ-

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден 44 жил ханилсан гэргий Жилл Байден нарын хайрын түүх болон англи хэл, уран зохиолын багш мэргэжилтэй тэргүүн хатагтайн ажил амьдралын замналаас хуваалцаж байна.

70 настай Жилл Байден тэргүүн хатагтай нарын уламжлалыг эвдэж магадгүй байна. Тэрбээр сургуулийн багшийн ажлаа орхих бодолгүй байгаа бөгөөд өнөөг хүртэл Америкийн түүхэнд бүтэн цагаар ажиллаж байсан тэргүүн хатагтай байгаагүй аж.

Түүнчлэн Жилл, Жо Байден нар шиг түүхтэй хос ч байхгүй аж. Филадельфигээс гаралтай 24 настай Жилл өөрөөсөө найман насаар ах, эхнэр охин хоёроо ослоор алдсан сенатын гишүүнтэй гэр бүл болсон. Тэрбээр нөхрийнхөө хоёр хүүг төрсөн хүүхэд шигээ өсгөсөн байна.


Анхны эхнэр Нэлия болон хоёр хүүтэйгээ

Анхны эхнэр Нэлия болон хоёр хүүтэйгээ

1972 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр сенатын гишүүнээр сонгогдсон 30 настай Байден өрөөндөө суугаад хуралдаж байжээ. Гэтэл утас дуугарав. Делавэр мужийн Хокессин хотын цагдаагийн газраас залгаж байлаа. Зогсоолд байсан машиныг нь том оврын ачааны машин мөргөсөн байна. Машинд эхнэр, гурван хүүхэд нь сууж байжээ. Эхнэр нь хүүхдүүдтэйгээ Зул сарын баярын бэлэг цуглуулахаар явж байв. Ослын улмаас эхнэр Нелиа ой гарантай охинтойгоо хамт амиа алдаж, Бо, Хантер хэмээх хөвгүүд нь хүнд бэртсэн байна.

Ослын дараа Байдены машин ийм болсон байв

 Ослын дараа Байдены машин ийм болсон байв

Уг ослын дараа Байден Сенатыг орхиж, ер нь улс төрөөс хөндийрөх хүсэлтэй болжээ. “Тухайн үед би болсон үйл явлыг мартахын тулд хөвгүүдээ аваад Австрали явъя гэж бодож байсан” хэмээн Байден дурссан байна. Тэрбээр унтлагынхаа өрөөнд ганцаараа өнгөрүүлсэн анхны шөнө, ганцаараа угтсан анхны Зул сар, анхны цасыг ганцаараа харж, ганцаараа машиндаа сууж явж байсан тухайгаа ВВС агентлагийн сэтгүүлч Дэвид Фросттой ярилцах үедээ дурсжээ.

Ослын дараа хоёр хүүгээ эмнэлэгт эмчлүүлж байгаа нь

Ослын дараа хоёр хүүгээ эмнэлэгт эмчлүүлж байгаа нь

“Он жил өнгөрч, болсон үйл явдлыг чи мартахгүй ч цаг хугацааны эрхээр инээмсэглэж эхэлнэ. Сэтгэлийн шарх эдгэхгүй ч бидний ард хоцордог” хэмээн ярьсан байна.

Ардчилсан намын нөхөд нь түүнийг үлдэхийг ятгаснаар Жо Байден сенатаас ч, улс төрөөс ч гараагүй байна. Тухайн үед сонгогчид түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж, итгэл найдвар бэлэглэж байсан талаар тэрбээр дурсжээ. “Он жил өнгөрч, болсон үйл явдлыг чи мартахгүй ч цаг хугацааны эрхээр инээмсэглэж эхэлнэ. Сэтгэлийн шарх эдгэхгүй ч бидний ард хоцордог” хэмээн ярьсан байна.

Байден “Анхны харцаар дурласан. Би ч, Жилл ч…” гэжээ.

1975 онд Байден гэр бүлийнхэнтэйгээ хоол идэхээр төрөлх Пенсильвани мужид ирээд байжээ. Нисэх буудалд нэгэн эмэгтэйтэй /ирээдүйн эхнэр Жиллтэйгээ/ санаандгүй ярилцсан байна. Дараа нь Байден хоёр дүүтэйгээ машинаар явж байтал дүү нь “Саяны эмэгтэй манай сургуулийн танил байгаа юм. Би гэртээ урьчих уу?” гэжээ. Тухайн үед Жилл Жэйкобс 24 настай байв. Сэтгүүлч Дэвид Фрост “Та анхны харцаар дурласан уу?” гэхэд Байден “Анхны харцаар дурласан. Би ч, Жилл ч…” гэжээ.

АНУ-ын ирээдүйн тэргүүн хатагтай Жилл таван охинтой айлын ууган охин нь бөгөөд Филадельфи хотын Уиллоу Гров сууринд өсжээ. 1970 онд тэрбээр 19 настайдаа хөл бөмбөгчин Билл Стивенсонтой гэр бүл болсон ч 1974 онд тэд хоёр тийш болсон байна.

Жилл Жэйкобс уран зохиолд дуртай бөгөөд 1975 онд бакалаврын зэрэг хамгаалж, сургуульд багшилж эхэлжээ. Жо Байден түүнд гэрлэх санал тавихад тэрбээр эхэндээ эргэлзэж байв. Учир нь “Насны ялгаа болон нийгмийн зиндаа өөр байсан юм. Би чинь жийнс, пүүз өмссөн залуустай уулздаг байлаа. Гэтэл тэр эхний болзоон дээрээ л ажил хэрэгч цамц, гуталтай ирсэн” хэмээн Vogue сэтгүүлд нэгэнтээ ярьж байжээ.Түүнчлэн Жилл хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татахыг хүсээгүй байна. Мөн сенатын гишүүний хөвгүүдийг өсгөх шийдвэрээ тийм ч хурдан гаргаагүй аж.

Гэлээ ч эцэстээ зөвшөөрч, Жозефын хөвгүүдийг өөрийн хүүхэд шиг өсгөжээ. 1977 оны зургаадугаар сард Жилл Жэйкобс, Жо Байден нар Нью-Йоркт гэрлэж, бал сараа Унгарт өнгөрүүлсэн байна. 1981 онд тэд дундаасаа охинтой болж, Эшли хэмээх нэр хайрлажээ.

Жилл багшийн ажлаа орхихыг хүссэнгүй. 13 жилийн турш тэрбээр оюутан сурагчдад англи хэл, уран зохиолын хичээл заажээ. 1987 онд Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд эхнэр нь “Хэрвээ Жо Ерөнхийлөгч болбол би ажлаасаа гарахгүй” гэж хэлж байжээ. Тэрбээр сурган хүмүүжүүлэх ухааны магистрын зэрэг хамгаалж, 2000-аад онд докторын зэрэг хүртсэн байна.

Жилл Байден өөрийн ажил мэргэжилдээ анхаардаг байсан шигээ нөхрөө ч мөн адил ихэд дэмждэг байжээ. Тэрбээр 2004 онд нөхрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг санал болгов. Тухайн үед Жорж Буш АНУ-ыг удирдаж байсан бөгөөд тус улс Иракийн дайнд оролцож байсан юм. Байден уг дайны эсрэг байр суурьтай байлаа.

2008 онд Жо Байден Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэрээ дэвшүүлсэн ч Барак Обамад ялагдсан. Гэхдээ тэрбээр найман жилийн турш дэд ерөнхийлөгчөөр ажилласан юм. Тухайн үед Жилл Байден АНУ-ын түүхэн дэх ажлаа бүтэн цагаар үргэлжлүүлэн хийх болсон анхны дэд хатагтай болсон байна. Тэрбээр сурган хүмүүжүүлэх ажлаа орхилгүй Вашингтоны коллежид багшилж, төрийн ёслолын үүрэгт ажлаа давхар гүйцэтгэж байжээ.

Оюутнуудынхаа гэрийн даалгаврыг ямар нэг ёслолын үйл ажиллагаанд явах замдаа л шалгачихдаг байж. 2020 оны хавар Жилл Байден нөхрийнхөө сонгуулийн ажилд оролцохын тулд улирлын дундуур амралтаа авчээ. Өмнө нь тэрбээр хэзээ ч тэгж байгаагүй аж. Жилл Байден нөхрийнхөө сонгуулийн өмнөх уулзалтуудыг зохион байгуулж, өөрөө оролцож байв. Гуравдугаар сарын 3-ны өдөр Байдены гэр бүл тайзан дээр зогсох үед тэмцэгчид тэдэн рүү халдсан байна. Заримыг нь хамгаалагчид холдуулсан бол нөхөр рүү нь дайрах гэж оролдсон нэг бүсгүйг Жилл Байден зогсоож чаджээ. Сэтгүүлчид түүнээс “Та чанга гартай юм аа?” гэж асуухад “Би чинь Филадельфигийн охин шүү дээ” хэмээн инээмсэглэн хариулсан байна.

Жо Байденыг Ерөнхийлөгч болсны дараа ч Жилл Байден тэргүүн хатагтайн хувиар багшийн ажлаа бүтэн цагаар үргэлжлүүлэн хийсээр байх болно гэжээ. “Хүмүүс багшийг үнэлдэг, тэдний мэргэжилдээ оруулж буй хувь нэмрийг мэддэг байгаасай гэж би хүсэж байна” хэмээн CBS-т өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

АНУ-ын тэргүүн хатагтайд тодорхой үүрэг гэж байхгүй. Тэд ёслолын үйл ажиллагаанд оролцож, буяны ажил хийж иржээ.  Гэвч хэн ч өдөр тутамд бүтэн цагаар ажиллаж байгаагүй аж. Зөвхөн Элеанора Рузвельт нөхрийнхөө улс төрийн бодлогыг дэмжин сонинд нийтлэл бичдэг байжээ. Жилл Байден олон жилийн турш ахмад дайчдын гэр бүлийнхэнд дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд зориулсан сангийн тэргүүнээр ажилладаг юм байна.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг түүхэн шийдвэр гаргалаа хэмээж, XXI зууны тэргүүн хатагтайн жишиг тогтоох болов уу хэмээн таамаглаж байна. “Багшилна гэдэг миний хийж байгаа ажил бус тэр чигээрээ би өөрөө юм” хэмээн Твиттертээ бичиж байв. Ийнхүү тэрбээр 1980-аад онд нөхрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үеийн амлалтаа биелүүлэхээр болжээ.

Gogo.mn

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ
Оддын амьдрал

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

munkhzul
2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА
Оддын амьдрал

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

munkhzul
2022-06-28
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-27
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна
Мэдээ

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

munkhzul
2022-06-27
Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна
Урлаг

Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна

munkhzul
2022-06-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28
0

Сүүлийн жилүүдэд манай дундаас дээш давхаргынхны дунд таргалалт, илүүдэл жин хэвийн үзэгдэл болоод байна. Хүмүүс ихэвчлэн 30 наснаас жин нэмж...

Цааш унших
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

2022-06-27

Санал болгож байна

10 настай охин дэлхийн хамгийн залуу дуурийн дуучнаар нэрлэгджээ
Видео мэдээ

10 настай охин дэлхийн хамгийн залуу дуурийн дуучнаар нэрлэгджээ

2015-06-06
Маш сайн баг бүрдүүлэх шинжлэх ухааны 3 нууц
Зөвлөгөө

Маш сайн баг бүрдүүлэх шинжлэх ухааны 3 нууц

2013-08-12
Миний хайр /Өгүүллэг/
Уран зохиол

Миний хайр /Өгүүллэг/

2013-06-23
ЖҮЖИГЧИН Н.ЯЛАЛТААС ХҮҮТЭЙ ХОЦОРСОН ЖҮЖИГЧИН Ш.ЖАВХЛАН НЯЛХ ЗАЛУУ ХАЙРАНДАА УМБАСААР
Урлаг

ЖҮЖИГЧИН Н.ЯЛАЛТААС ХҮҮТЭЙ ХОЦОРСОН ЖҮЖИГЧИН Ш.ЖАВХЛАН НЯЛХ ЗАЛУУ ХАЙРАНДАА УМБАСААР

2018-01-29
Та стрессээ удирдахгүй бол стресс таныг удирдана
Зөвлөгөө

Та стрессээ удирдахгүй бол стресс таныг удирдана

2019-01-10
Бруклин Бекхэм “Miss Vogue” сэтгүүлийг чимэв
Хүмүүс

Бруклин Бекхэм “Miss Vogue” сэтгүүлийг чимэв

2015-09-09
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In