ФОТО: АНУ шинэ Ерөнхийлөгчтэй боллоо

267690-21012021-1611190711-2001279486-collage

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Капитолийн ордонд боллоо.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден ”Бага Жозеф Робинетт Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг үнэнч шударгаар гүйцэтгэж, Нэгдсэн улсын Үндсэн хуулийг дээдэлж сахин хамгаалахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай” хэмээн тангараг өргөсөн юм.

Тэрбээр зүүн гараа 19 дүгээр зууны үеэс уламжлагдаж ирсэн 127 жилийн түүхтэй гэр бүлийн Библи дээр зүүн гараа тавьсан бөгөөд Библийг түүний гэргий Жилл Байден барьж байлаа. Жозеф Байден иргэддээ хандан үг хэлэхдээ Америкийг эв нэгдэлтэй байхыг, ардчиллагчид болон бүгд найрамдахчуудын хоорондын бүдүүлэг дайнаа зогсоохыг уриалсан.

Харин түүний өмнө АНУ-ын анхны өнгөт арьст ази гаралтай эмэгтэй Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон 56 настай Камала Харрис тангараг өргөсөн юм.

Ёслолын үйл ажиллагаанд үе үеийн Ерөнхийлөгч болох Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама, дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар оролцжээ. Трампын дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж үзэн тангараг өргөх ёслолыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1869 оноос хойш анх удаа халаагаа өгч буй Ерөнхийлөгч нь оролцсонгүй. Трамп тангараг өргөх ёслолоос өмнө Цагаан ордныг орхисон бөгөөд түүнийг үдэх ёслол Эндрюс цэргийн баазад болж, гэр бүлийнхэн нь оролцжээ. Уг ёслолд дэд ерөнхийлөгч Майкл Пенс очоогүй байна.

Эх сурвалж: NBC


ФОТО: АНУ шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.