Харри Поттер ба Философийн чулуу 20 нас хүрлээ

Шинэ зууныг эхлүүлснээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд зарим кино амжилтад хүрч, зарим нь зууны шилдэг болсон. Энэ кинонуудын талаар “Ok diario.com” цахим хуудаст юу гэж бичснийг хүргэж байна.

БӨГЖНИЙ ЭЗЭН, БӨГЖНИЙ НИЙГЭМЛЭГ

Шинэ Зеландын кино найруулагч Питер Жексон 2001 оноос олон хүн үзсэн гурван цуврал киног бүтээсэн “Бөгжний эзэн:Бөгжний нийгэмлэг” кино том амжилтад хүрч шүүмжлэл, хүмүүсийн талархлыг дагуулжээ. Мөн “Оскар” кино наадмын 13 төрлийн  дөрвөн шагналыг авсан байна. Үзэгчид энэ кинонуудаас Фродо, Билбо, Гандальф гэсэн дүрүүдтэй танилцсан билээ.

“AМЕЛИ”

Энэ кино нь Францын кино театрт сүүлийн 20 жилд гарсан хамгийн амттай кинонуудын нэг юм байна. “Амели” киноноос хайр сэтгэлийг олон төрлөөр хэлж болдгийг нээжээ. Найруулагч Жан Пьер Жене хайр сэтгэлийн тухай өгүүлдэг киног сонирхолтой, гайхалтай, сэтгэл татам дүрүүдийг оролцуулсан аж. Киноны гол дүр жүжигчин Одри Тотугийн хувьд мэргэжлийнхээ туршид түүний хамгийн шилдэг бүтээсэн дүр аж. Мөн 2001 онд их амжилт дагуулсан “Амели” шилдэг кино хэвээр байна. Тиймээс цаг хугацаа өнгөрөөгүй юм шиг санагдах аж.

“БУСАД”

Алехандро Аменабар “Тесис”, “Нүдээ нээ” гэсэн хоёр кино амжилтынхаа дараа олон улсын зах зээлд “Бусад” киногоо гаргажээ. Түүний энэ кино нь Испанийн кино театруудыг хүүхдүүддээ төрүүлж чадаагүй ээжийн тухай аймшигтай түүхийг үзэхийг хүссэн хүмүүсээр дүүргэсэн байна. Николь Кидман тоглосон “Моулин Роуже” кино нь гарч эхлээд л хүмүүсийг байлдан дагуулснаас гадна шүүмжлэлд өртөж байжээ.

“ДОННИ ДАРКО”

Энэ кинонд нэр алдар, амжилт аажмаар иржээ. Дэлгэцэнд гарсан жилээ ямар нэг зүйл анзаарагдсангүй. Холливудын нэртэй киноны тооны жагсаалтад ч ороогүй байна. Учир нь өөр төрлийн кино үзэж дассан үзэгчийг гайхшруулсан хүнд төвөгтэй кино байсан аж. Ричард Келли найруулагчаар ажилласан кинонд Жейк Жилленхоллтой тоглож анхны чухал дүрээ бүтээжээ. Харин Донни Дарко нь бие даасан америк киног сонирхогч хүмүүсийн тахин шүтдэг кино болсон байна.

Мөн энэ жил 20 нас хүрч байгаа кинонуудын тоонд ид шидтэний ертөнцийн тухай гардаг “Харри Поттер ба философийн чулуу”, Брэд Питт, Жорж Клуни, Мэтт Дамон нарын тоглосон “Далайн 11”, Японы, АНУ-ын дайны тухай “Сувдан далайн эрэг”, Испанийн найруулагч Хулио Медемийн “Люся ба секс” нэртэй драмын кино багтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.27 ЛХАГВА № 19 (6496)


Харри Поттер ба Философийн чулуу 20 нас хүрлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.