ФОТО: Үсэндээ цагаан сортой төрсөн ээж, охин хоёрын бусдад итгэл бэлэглэсэн түүх

Маяа Азиз нэртэй охин эхээс мэндлэхдээ л үсэндээ цагаан сортой төрж, эмч сувилагч нарыг гайхшруулжээ. Харин охины ээж Талыта үүнийг огт гайхаж хүлээж аваагүй аж. Учир нь тэрээр өөрөө ч мөн адил ийм сортой үстэй аж. Энэ нь piebaldism нэртэй генийн эмгэгээс улбаатай үүсдэг шинж тэмдэг юм.

Талыта охиныхоо зургийг цахим сүлжээнд байршуулснаар маш олон хүний анхааралд өртжээ. Бяцхан охины зургийг хүн бүр хайрлан өхөөрдөж хүлээж авсан ба урмын үг харамгүй илгээсэн байна.

Ээж, охин хоёр “101 гөлөг” киноны жүжигчдийг дуурайн хувцасласан зураг олны анхаарлыг хамгийн их татжээ.

40 насандаа хүүхэдтэй болно гэж төсөөлж ч байгаагүй. Хүсэн хүлээсэн бяцхан үр минь хорвоод мэндэлсэнд бид маш их жаргалтай байна.

Талыта “Би Австрали улсад нөхөртэйгөө таван жил амьдарсан. Бид жил бүр л хүүхэдтэй болохыг төлөвлөдөг байлаа. Гэсэн хэдий ч бидний хүссэнээр тийм ч амар бие давхар болоогүй. Би 2018 оны хоёрдугаар сард жирэмсэн болсноо мэдээд магнайгаа хагартал баярласан. 40 насандаа хүүхэдтэй болно гэж төсөөлж ч байгаагүй. Хүсэн хүлээсэн бяцхан үр минь хорвоод мэндэлсэнд бид маш их жаргалтай байна.

“БИ САХИУСАН ТЭНГЭРЭЭ ХАРАХЫН ТУЛД ҮХЭХ ЁСГҮЙ ” ГЭЖ ӨӨРТЭЙГӨӨ БАЙНГА ЯРЬДАГ БАЙСАН

Жирэмсэн болсноо мэдсэнийхээ дараа миний бие муудаж, гэрээсээ ч гарч чадахгүй болтлоо хүнд байдалд орсон. Ажил, хичээлээ хийхээ больж эмнэлэгт хэвтсэн. Харин манай нөхөр гэрийн ажлаа амжуулахын хажуугаар байрны төлбөр, хэрэглээний мөнгөө олохын тулд маш шаргуу ажилласан. Би жирэмсний хордлого өгч байгаагаа мэдсэн. Энэ нь миний амьдралын хамгийн хэцүү үеүдийн нэг байсан. Үүнийг даван гарахад манай найзууд маш их тусалсан. “Би сахиусан тэнгэрээ харахын тулд үхэх ёсгүй ” гэж өөртэйгөө байнга ярьдаг байсан.

Гэр бүлийнхэнтэйгээ ойр байж эсэн мэнд амаржихын тулд бид 2018 оны зургаадугаар сард Бразил руу нутаг буцсан. Төрөх гэж 23 цаг өвдсөний дараа 2018 оны арваннэгдүгээр сарын 20-нд би хийсвэр хагалгаагаар төрөхөөр шийдсэн. Охин маань 54 см, 4,25 кг жинтэй,  дэлхий дээрх хамгийн онцгой үстэй хорвоод мэндэлсэн. Энэ өдрөөс хойш бүх зүйл цэцэглэсээр байгаа. Төрөх өрөөнд эмч, сувилагч нар “ямар гайхалтай үзэсгэлэнтэй охин бэ” гэж уулга алдахыг би сонссон. Бяцхан охиноо энгэртээ тэврэх мөчид бүх зүйл сайхан болсон” хэмээн ярилцлага өгчээ.

Бидэн шиг олон хүмүүс өөрсдийнхөө онцгой шинж чанараас ичиж, нуухыг оролддог. Гэхдээ одоо миний охиныг хараад тэдэнд итгэл төрж байгаа гэж найдаж байна.

Мөн тэрээр “Би бага байхдаа бусдаас өөр үстэй, бие дээрээ содон тэмдэгтэйгээсээ болоод үргэлж  шоолуулж, гадуурхагддаг байсан. Тиймээс нүүр будалт, сайхан хувцасны ард өөрийгөө нуудаг байлаа. Харин 20 наснаасаа хойш өөрийнхөө өвөрмөц, онцгой байдлыг ойлгож эхэлсэн” хэмээжээ.

Түүнчлэн “Охин маань төрсөн цагаасаа эхлэн бүхний хайрыг татсан. Тэр бол хайр халамжийг түгээгч нэгэн. Бусдаас өөр байх нь гайхалтайг ойлгосон. Тиймээс бид аз жаргалтай байна. Бидэн шиг олон хүмүүс өөрсдийнхөө онцгой шинж чанараас ичиж, нуухыг оролддог. Гэхдээ одоо миний охиныг хараад тэдэнд итгэл төрж байгаа гэж найдаж байна. Би охиноо бусдыг хайрладаг, сайн хүмүүжилтэй бие хүн болгож өсгөхийг хичээж байна” гэжээ.

Gogo.mn 

Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-60083c0e27b3a__700-103641-1127826776 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-60080bdfab087__700-103655-1476675271 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f27924a77__700-103639-1915738288 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f5894fa84__700-103650-1439392865 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2937c206__700-103631-287046062 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2919b174__700-103632-256445618 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f28fb74b8__700-103634-564562849 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f27c60e96__700-103637-290196823 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f27ac37b8__700-103636-396689696 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f25f382cc__700-103654-762066251 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f25a24864__700-103659-133128724 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2e86cef4__700-103642-590654760 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2e22b5d2__700-103644-454919832 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2e6ea6af__700-103646-1354780120 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2e3c3e69__700-103645-205729019 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2d97f1a3__700-103623-1253106143 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2b13c3b3__700-103221-422444596 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2ae9593b__700-103628-848983254 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2b00fdbc__700-103624-1268519199 Mother-teaches-her-two-year-old-daughter-not-to-be-ashamed-of-her-peculiarity-6007f2a80c239__700-103630-571708145 268038-27012021-1611715691-1005020201-scs


ФОТО: Үсэндээ цагаан сортой төрсөн ээж, охин хоёрын бусдад итгэл бэлэглэсэн түүх
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.