Яах уу: Чиний найзуудыг хайрт чинь голоод байвал…

12de8e3a0c46d876df30aa1969737e25

Найз залуутайгаа болзож эхэлсэн эхний хэдэн сард ч энэ асуудал болдоггүй байж дээ. Гэтэл одоо хамт очоод найзуудтайгаа уулзъя гэхэд татгалзаж, бүр сүүлдээ намайг ч тэдэнтэй байлгахаас дургүйцэх болж. Шалтгаан нь миний найзууд найз байхад хангалтгүй хүмүүс юм гэнэ! Ажил хийдэггүй, өөрийн гэсэн орлогогүй, хүсэл мөрөөдлөө олоогүй яваа ч гэлээ тэд чинь миний л хар багаасаа хамт өссөн, хэчнээн жил нөхөрлөсөн найзууд минь шүү дээ!

Хайртай залуутайгаа болзож эхлэхдээ тэр чамайг найзуудаас чинь тусгаарлана гэж төсөөлөө ч үгүй байх. Гэвч бодит байдал дээр тэр найзуудыг чинь муу биш ч тийм ч “чанартай” хүмүүс биш гэж үзэн найзуудтайгаа уулзахын оронд өөр зүйл хийж цагийг үр дүнтэй өнгөрөөхийг санал болгоно. Мэдээж чи найзуудаа ийм шалтгаанаар орхиж чадахгүй. Яагаад гэвэл чи тэдний ямар алдаа дутагдал, сул талтайг мэддэг ч, түүнийг нь хүлээн зөвшөөрөөд өдийг хүртэл нөхөрлөсөөр ирсэн шүү дээ. Гэвч нөгөө талаар хайрттайгаа энэ асуудлаас болж зөрөлдөхийг хүсэхгүй байна. Энэ тохиолдолд яах вэ?

Сөрөг шийдэл: Хэнийх нь зөв бурууг огт бодолгүйгээр шуудхан л найз залуудаа мэдэгдэхгүйгээр найзуудтайгаа уулзахыг хамгийн зөв шийдэл болгоно. Мөн үүнийг хэнд нь ч тал алдахгүйгээр асуудлыг зохицуулах шилдэг арга гэж үзнэ. Нэгэнт л мэдэхгүйгээс хойш хоёр талын аль нь ч чамд гомдохгүй шүү дээ. Эсвэл нэг залуугаас болж найзуудаа орхиж чадахгүй гэсэн хатуу байр суурьтай байж, харилцаагаа хэцүү байдалд оруулах. Найз залуугийнхаа үгийг ямар ч бодлогогүйгээр үг дуугүй дагах нь ч бас сөрөг шийдэл юм шүү.

Эерэг шийдэл: Ганцаараа суугаад сайн бод.
Нэгдүгээрт: Найз залуу чинь найзуудынх нь тухай ингэтлээ сөрөг сэтгэгдэлтэй болсонд бодит байдлаас гадна чиний буруу ч байж мэднэ. Өөрөөр хэлбэл чи найзуудынхаа тухай өөрийн мэдэлгүй хайртдаа муу зүйл ярьсан байж болно.
Хоёрдугаарт: Үнэхээр найзууд чинь чамд муугаар нөлөөлдөг буюу чи анзаараагүй эсвэл хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй үнэнийг хайрт чинь олж харсан ч байж болно. Гуравдугаарт: Хайртай залуу чинь чиний найзуудыг чам шиг мэдэхгүй шүү дээ. Магадагүй найзуудыг чинь гадаад байдал, биеэ авч явах байдлаар нь өнгөц дүгнэсэн байж мэднэ. Тийм болохоор л сайн бодож, нөхцөлд байдалд эрүүл ухаанаар дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Эхний болон гуравдахь хувилбарын үед бидний зөвлөх эерэг шийдэл бол юун түрүүнд нөхцөл байдлыг хэн хэнд нь эерэг тал руу нь залруулах яриаг найз залуутайгаа хийгээрэй. Зүгээр л яриан дундуураа найзууд чинь чамд болон та хоёрын харилцаанд хэрхэн тусалж байсан тухай дурьдаж сайнаар мэдрүүл. Мөн түүнд нөхөрлөлийнхөө үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй. Найзууд болон хайртын чинь хооронд сайхан харилцаа тогттол /тогтсоны дараа ч гэсэн/ ийм эрчээ алдаж болохгүй шүү. Харин чиний хувьд хоёр дахь хувилбар зөв байвал чамайг дэмждэггүй, муугаар нөлөөлдөг хүмүүстэй хайр дурлалын нандин харилцаандаа зөрчил үүсгэн байж уулзах шаардлага бий гэж үү?

Яагаад ингэх ёстой вэ? Харилцаа болгон өөрийн гэсэн дэг жаягтай байдаг. Тэднийг хооронд нь эв найртай байлгахын тулд чамаас нэлээд ухаан шаардах нь дамжиггүй юм. Тиймээс найз залуудаа ч, найзууддаа ч хэн хэнд нь бурууг өгөлгүйгээр энэ асуудлыг эвтэйхэн зохицуулаарай. Үнэхээр муу харилцаа байсан бол асуудлыг эрт дээр нь нэг тийш болгохыг зөвлөж байна.Эцсийн шийдвэр чиний л гарт бий.


Яах уу: Чиний найзуудыг хайрт чинь голоод байвал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.