Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд цолын найраа өнгөрсөн баасан гаригт “нижгэр” хийлээ. Түүний “Төрийн соёрхолт” цолны найранд Монголын урлаг, соёлын томоохон нэр хүнд бүхий хамтлаг, дуучид уригдаж, ая дуугаа өргөв.
Түүнчлэн “Камертон” хамтлагийн гишүүн Эба, Мээдээ нар энэ үдшийн хөтлөгчийн ажлыг хийж, зочдыг хөгжөөж байсан юм.