Таны мэдээллийг хууль бусаар ашиглах зорилготой дуудлага, чатыг хэрхэн таних вэ?

web_4-2021-02-02-135753-1969004994_(2)-132619-27716892

Хүн бүр ухаалаг гар утас ашиглаж, ажил хичээл чөлөөт цагаа цахим орчинд өрнүүлж, интернэтээр хязгааргүй аялж байгаа энэ цаг үед та бидний өдөр тутмын хэрэглээ дата болоод байна. 
Тэгвэл танд худалдаж авсан датагаа төдийлөн ач холбогдолгүй зүйлсэд зарцуулалгүй, гагцхүү чухал зүйлсдээ зарцуулах боломжтой хэд хэд тохиргоо хийх зөвлөмжийг бид цувралаар хүргэж байна. 

Танихгүй цахим шуудан, чат, утасны дугаараас үндэслэлгүйгээр хэт хувийн мэдээллийг асууж лавлавал хариулахаас татгалзаарай.

Банк, үүрэн холбооны оператор, төрийн байгууллагууд гэх мэт харилцдаг байгууллагуудынхаа албан ёсны дугаарыг утсан дээрээ тэмдэглэх.

Адил төстэй бичигддэг цахим хуудас, цахим шуудан, адил төстэй дугаараас холбогдон залилах үйлдэлтүгээмэл байдаг тул сайтар шалгаж, баталгаажуулж байх. Тухайлбал, Мобикомоос хэрэглэгч рүү залгаж мэдээлэл өгөхдөө 9902-2222, эсвэл 7585-2222 дугаараас залгаж холбогддог.

Их хэмжээний мөнгө сугалаанд хожсон тухай, сошиал дахь найзаас тань мөнгө шилжүүлж өгөхийг хүссэн мессэж, цахим шуудан ирсэн бол цахим луйврын гэмт хэрэг байж болзошгүйг анхаараарай.

Сүүлийн үед компаниудын фэйсбүүк хуудасны нэр, зургийг ашиглан ижил төстэй харагдах хуурамч хаяг нээж, уралдаан зарлах зэргээр хэрэглэгчдийг төөрөгдүүлэх явдал их гарах болсон тул та бүхэн тухайн компанийн дагагчдын тоо, албан ёсны хаяг мөн эсэхийг сайтар шалгасны үндсэн дээр хандахыг зөвлөж байна.


Таны мэдээллийг хууль бусаар ашиглах зорилготой дуудлага, чатыг хэрхэн таних вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.