Юлия Высоцкая шинэ бүтээл, гоо сайхны нууц, дуртай хоолны жорын талаар хуваалцлаа

julia20012021-zahod

Андрей Кончаловскийн ”Хүндэт нөхөд өө”кино өнгөрсөн жил Венецийн кинофестивальд шүүгчдийн тусгай шагнал авсан. 2020 оны 11 дүгээр сард киногоо Москвад толилуулсан, саяхнаас ОККО мультимедийн талбар дээр гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бид гол дүр намын ажилтан Людмилагийн дүрд тоглосон жүжигчин Юлия Высоцкаятай ярилцлаа. Талбай дээр болсон мөргөлдөөний дараа түүний өсвөр насны охин алга болсоноор түүний үзэл бодол өөрчлөгддөг талаар уг кино өгүүлдэг. Юлия үүнээс өөр дүр, хобби, гоо сайхны нууц, дуртай хоолны жорын талаар ярилцлаа.

-“Хүндэт нөхөд өө” киног шүүмжлэгчид, үзэгчид их өндрөөр үнэлсэн. Энэ томоохон үйл явдал болсон. Урлагийн бүтээлийн хувьд ч, кино урлагийн ололт амжилтаараа ч тэр. Таны хувьд энэ кино юугаараа онцлог вэ?

-Саяхан дууссан кино илүү тод сэтгэлд байдаг. Үнэндээ надад илүү хайртай, илүү дургүй гээд байх дүр байдаггүй. Миний ажлын бас нэгэн үе.

-Кинонд 1962 оны үйл явдал гардаг. Гэхдээ бидний өнөөгийн амьдралтай салшгүй холбоотой. Энэ хамаарал үзэгчдэд өнгө нэмсэн болов уу?

-Надад энэ тухай хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл кино зохиол гурван жилийн өмнө бичигдсэн. Кино жил хагасын өмнө хийгдсэн. Тиймээс өнөөгийн амьдралтай ойр байгаа нь тохиолдол болов уу. Гэхдээ нөгөө талаас уран бүтээлчийн алсын хараатай нь авъяас байж болох. Уран зохиолд ч ийм юм байхаас гадна кино урлаг ч байж болдог. Хэлэх гэсэн зүйл нь дараа нь бодит амьдралд тусгалаа олдог.

-2020 он олон төлөвлөгөөг өөрчилсөн. Таны хувьд ямар бүтээлүүдээ золиослов? Магадгүй хөл хорионы үеэр 2021 оны төлөвлөгөөгөө гаргасан байж болох юм?

-Театрт л их зүйл хойшлогдлоо. Түрүү жил гарах ёстой байсан хэд хэдэн жүжгийн бэлтгэл ч эхэлсэнгүй. Ойрын хугацаанд эхлэх байх. Үүссэн нөхцөл байдлаас болоод хэд хэдэн төслөөс татгалзсан. Өөр цаг үед бол сонирхох байлаа. Би ганцаараа ийм байдалд байгаа биш л байх. Бусдын адил онлайн ажил ихтэй байлаа. Хоолны студидээ мастер класс явууллаа, “Дахин ачааллая” нэртэй эрүүл амьдарлын хэв маягийн марафон эхлүүлсэн, шинэ номныхоо ажлыг үргэлжлүүлсэн.

-2021 оныг ямар итгэл найдвартайгаар эхлүүлж байна?

-Би гарч орох, ажилдаа явах, юм үзэх гээд эрх чөлөөтэй хөдөлмөөр байна.

-Та кинонд, театрт тоглох, хөтлөгч хийх гээд байнга ажилтай байх нь таньд хэр чухал вэ? Удаан хугацаанд өөр зүйл хийж чадах уу?

-Кино, театрт хангалттай санал ирдэг байсан бол энэ нь миний амьдарлын гол зүйл байх л байсан болов уу. “Гэртээ хооллоё” нэвтрүүлэг яагаад төрсөн гэхээр надад үндсэн мэргэжлээрээ өөрийгөө илэрхийлэх боломжгүй байсан учраас тэр. Ер нь миний хийж байгаа бүх зүйл хоолны нэвтрүүлэг, “YouTube” суваг бүгд ажилтай минь холбоотой. Өгөгдсөн нөхцөл байдалд би тодорхой хэмжээгээр жүжиглэж л байна гэсэн үг.

-Таньд хобби байдаг уу?

-Спорт гэж хэлж болох л байх даа. Гэхдээ энэ бол өргөн цар хүрээтэй ойлголт- өөрийгөө хөгжүүлэх, хэзээ ч зогсошгүй ажил. Хооллолт, мөсөн усанд орох, янз бүрийн спортоор хичээллэх, хоололтын завсарлага авах, өөрийгөө хөгжүүлэх гэх мэтчилэн.

-Таны дуртай гоо сайхны арчилгаа?

-Одоогийн байдлаар хамгийн хурдан надад тус болдог зүйл бол хэдэн өдөр мацаг барих. Гоо сайхны хувьд сүртэй юм байхгүй- массаж, маск, баня, өглөө бүр мөсөн хүйтэн усанд ордог.

-Саяхан сурсан шинэ хоолны жор байна уу?

-Арваннэгдүгээр сарын сүүлчээс эхлэн би 8 төрлийн медовик хийсэн. Яагаад мэдэхгүй, гэнэт оройн 22 цагт зуурмаг хийж, шинэ төрлийн крем зохиох хүсэл төрсөн. Сонирхолтой нь гэрийхэн минь энэнд дуртай, тэр дор нь идчихдэг.

-Манай сайт уншигчдад зориулж шинэ онд юу хүсэх вэ?

-Өөртөө хүсэж байгаа зүйлээ хүсэж байна. Буцаад сонголт хийх боломжтой болох. Аялал, бидний харьцаа, ажилд. Ямар нэгэн зүйлийг хүч, дарамтаар биш, өөрийн хүслээр хийж байх.

Эх сурвалж: www.hello.ru


Юлия Высоцкая шинэ бүтээл, гоо сайхны нууц, дуртай хоолны жорын талаар хуваалцлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.