Маскаа заавал зүүгээрэй! Энэ үед харин нүдээ хэрхэн cool будах вэ

Маскаа заавал зүүгээрэй! Энэ үед харин нүдээ хэрхэн cool будах вэ   Хамгийн ойлгомжтой шийдлүүдийн нэг бол мэдээж маскныхаа өнгөтэй ижил өнгөөр тень тавих юм. Энэ нөхцөлд маск тань нэгэн жигд өнгөтэй, угаагаад олон удаа хэрэглэж болох биетэй материалтай байвал илүү тохиромжтой. Жишээ нь Maybelline брэндийн ахлах нүүр хувиргагч Эрин Парсонс гялтганасан торгон материалтай, маргад ногоон өнгөтэй маск зүүдэг бөгөөд нүдээ ижил гялалзсан өнгөөр будах дуртай. Ийм төрлийн өнгөт смоки будалт хийхэд металлик эффекттэй тень илүү тохиромжтой байдгийг анхаараарай. Харин илүү даруухан хувилбар сонгохыг хүсвэл тод өнгийн лайнераар шувууны далавч мэт хэлбэрийн контур тавьж болох юм.  Зүүж буй маскныхаа хээг нүднийхээ зовхин дээр дуурайн буулгах арга нь маш сонирхолтой ч, бага зэрэг ажиллагаатай. Гэхдээ мэдээж зовхио бүхлээр нь будахын оронд энгийн контур тавьж, контурынхаа төгсгөлд хээнийхээ нэг жижиг хэсгийг дүрслэх илүү хялбарчилсан арга бас бий.

masks2 Katie-May-Face-Masks-IIHIH-1-1 il_570xN.2536642747_epng 1605771029895097 160577055470492 982c9a06-d2db-11ea-88dd-6bec610be4a6_image_hires_171856 601bacacdc2b5


Маскаа заавал зүүгээрэй! Энэ үед харин нүдээ хэрхэн cool будах вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.