Коби Брайнтын нисдэг тэрэг сүйрсэн шалтгааныг тогтоожээ

1

Өнгөрсөн оны нэгдүгээр сард нэрт сагсан бөмбөгчин Коби Брайнт нисдэг тэрэгний сүйрлээр амиа алдсан. Энэ сүйрлийг шалгасан АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл шалгалтын дүнгээр нисгэгч орон зайн баримжаа алдсаны улмаас нисдэг тэрэг сүйрсэн гэдэг нь тогтоогджээ.

АР агентлагийн мэдээлснээр, нисгэгч Ара Зобаян үүлэн дундуур нисэж өнгөрөхдөө нислэгийн улсын стандартуудыг зөрчсөн байна. Тухайн үед нисгэгч нислэгийн чиглэлийг байнга харах ёстой байсан гэнэ. Гэтэл үүн дээр алдаа гарснаар үүлнээс гарахын өмнөхөн нисдэг тэрэг хажуу тийш хазайж, уул мөргөжээ.

Шалгалтаар нисдэг тэрэгний техникийн байдал хэвийн, нисгэгч согтууруулах ундаа болон хар тамхи хэрэглээгүй байсан нь тогтоогдсон байна. Эргэн сануулахад, энэ эмгэнэлт явдал 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Калифорнид болсон. Ослын улмаас сагсан бөмбөгчин Коб Брайнт, түүний охин Жанна болон өөр долоо хүн амиа алдсан юм.

Г.Бямбасүрэн


Коби Брайнтын нисдэг тэрэг сүйрсэн шалтгааныг тогтоожээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.