Илүү амттай хоолны дэглэм

1. Даваа гариг
Олон жимст ундаа
Орц: 1 хүн (Өглөөний цайны цагаар уувал өдрийн хоол хүртэл өлсгөхгүй)
Иогурт /nonfat/ – 250гр
Гадил – 1 ширхэг
Жүржийн шүүс – 125 гр
Хөлдөөсөн гүзээлзгэнэ – 6 ширхэг
Бүх орцоо нийлүүлээд холигчоор холиход л болно.
Илчлэг: 300ккл

2. Мягмар гариг
Шоколадтай амттан
Орц:
Цагаан шоколад – 400 гр
Хар/бор шоколад – 400 гр
Газрын самрын нухаш /Peanut butter/ – 150 гр
Шарах шүүгээний хэвээ тослоод зориулалтын цаас тавьж өгнө. Хэмжээ нь 20х30 см байвал сайн. Харин зуурмагаа хийхдээ 2,5 см-ээс илүү зузаан хийж болохгүй. Төмөр саванд ус хийж буцалгана. Буцалж буй усан дээрээ шилэн саванд хийсэн цагаан болон хар шоколадаа савтай нь тавьж, ууранд нь хайлуулна. Хамтад нь биш, тус тусад нь хайлуулахыг анхаараарай. Шилэн савны ёроол усанд хүрэхгүй. Хангалттай хэмжээнд хайлах хүртэл зөөлөн эргүүлж хутгана. Цагаан шоколадыг хайлуулах явцдаа газрын самарны нухшаа нэмж сайтар холигдтол хутгаж өгөөрэй. Энэ зуурмагаа бэлдсэн хэвэндээ хийгээд дээрээс нь хайлуулсан хар шоколадаа энд тэнд халбагаар хийж зурагт үзүүлсэн шиг дүрстэй болгож хутгана. Хэвэнд хийсний дараа сэрүүн газар 2-3 цаг хүлээхэд бэлэн болно. Бэлэн болсны дараа 20 ширхэг болгон хуваагаад өдөрт нэгийг идэхэд тохиромжтой. Хөргөгчинд 1 сар хадгалж болно.
Илчлэг: 70ккл /20 хэсэг хуваасан зүсэм бүр/

3. Гоолингоо өдөр
Шоколадтай амтат жүрж
Орц: 6 хүн
Хар шоколад – 25 гр
Cointreau (Жүржийн амтат дарс)– 10 гр
Жүрж – 3 ширхэг
Өмнөх жорын дагуу шилэн аяганд шоколадаа хайлуулна. Хайлсны дараа 5 минут хүлээгээд Cointreau болон нэг жижиг амны халбага хүйтэн ус нэмж хийнэ. Үүний дараа гурван жүржээ нимгэн зүсээд таваглана. Бэлэн болсон шоколадны соусаа дээрээс нь түрхээд бэлэн болно.
Илчлэг: 50ккл

4. Пүрэв гариг
Гранита
Орц: 6 хүн
Тоор – 400 гр
Элсэн чихрийн нунтаг – 100 гр
Интоор – 400 гр
400 гр тоорыг шахаж шүүсийг нь гаргаж авна. Шүүсээ хэмжээртэй аяганд хийгээд 300 гр болтол нь хүйтэн ус нэмж өгнө. Шүүсийг нь шахсан жимсээ миксердээд нухаш хийнэ. Нухаш дээрээ бэлдсэн элсэн чихэр, тоорын шүүснийхээ хагасыг хийгээд дахин хэдэн секунд миксердсэний дараа үлдсэн шүүсээ хийгээд миксердэж өгөөрэй. Үүний дараа бэлэн болсон шүүсээ сайтар таглаад хөлдөөгчинд 2 цаг хөлдөөнө. Интоороо мөн дээрх аргаар бэлдэж хөлдөөж өгнө. 2 цагийн дараа гаргаж ирээд сэрээгээр сайтар хольж, хутгасны дараа дахин 1 цаг хөлдөөнө. 1 цагийн дараа шилэн аяганд үе үеээр нь тавьж өгвөл илүү үзэмжтэй харагдана.
Илчлэг: 125 ккл

5. Баасан гариг
Шоколадтай бялуу
Орц:
Шигшсэн гурил 175 гр
Какао – 40 гр
Бор элсэн чихэр – 100 гр
Үрэгчээр үрсэн 1 ширхэг нимбэгний хальс
Өндөг – 1 ширхэг
Иогурт /low-fat/ – 100 гр
Масло /low-fat/ – 75 гр
20 см-ын хэмжээтэй хэвийг тосолж, зориулалтын цаас түрхэж бэлдэнэ. Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаана. Саванд гурил, какао, чимх давсыг шигшиж хийнэ. Үүний дараа элсэн чихэр, нимбэгний хальсаа нэмээд сайтар хутгаж өгнө.
150 мл хүйтэн усанд өндөг, иогуртаа хийж хутгаад, гурилаа нэмж зуурна. Мөн маслоо нэмж хутгана. Зөөлөн зуурмаг болтол хутгаад хэвэндээ хийгээд 15 минут жигнэнэ. Гаргаад 10-15 минут хөргөөсний дараа хөргөгчинд хийгээд цагийн дараа зүсээд зооглож болно.
Илчлэг: 165 ккл

Илүү амттай хоолны дэглэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.