”Дэнжийн 1000”-ын хогон дээрээс “Нулимсаа тэвчье” дууныхаа үгийг олж байлаа

“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр өөрийн бие даасан “Чи минь байгаа болохоор” тоглолтоо ирэх сарын 12, 13-нд хийх гэж байгаа. Тоглолтын өмнөхөн түүнтэй уулзаж хорин жилийн түүх дурсамжаас нь хуваалцлаа.

-      Монголын урлагт 20 жил сэтгэл зүрхээ зориулсаны эцэст чухам хэн болон төлөвшиж, хэр их зүйл амжуулсан байна вэ?

-      Урлагт 20 жил зүтгэлээ. Одоо уран бүтээлийн тоглолт хийх цаг нь болсон гэж байгаа юм биш. Өнгөрсөн 20 жил бол миний туулж ирсэн амьдрал. 1992 онд рок попын босгыг давж  орсноос хойших энэ бүх хугацаанд би хүн болж төлөвшсөн байна.  Зөв хүн болж төлөвшихөд урлагийн маань ач гавьяа нөлөөлсөн юм болов уу. Би өөрийгөө зөв хүн гэж бодож явдаг. Тийм ч учраас олон жил найзалсан уран бүтээлч найз нөхөд маань одоо ч гэсэн миний дэргэд байгаа юм.  Анх рок поп урлагт орохдоо яг 20 жилийн дараа уран бүтээлийн тоглолт тавина гэж товлосон юм ер байхгүй. “Хурд” хамтлагтаа ороод уран бүтээл туурвиж яваад рок попын найзуудтайгаа нөхөрлөсөн. Түүнээс би өөрийн дуугаа “Миний хүч чадлын юм” гэж өмчлөөгүй. Энэ ганцхан миний ажил биш. Олон хүний зүрх сэтгэл хөдөлмөр нийлж байж бүтээл гардаг юм. Өнгөрсөн үедүүдэд багагүй уран бүтээл хийсэн байна. Хийсэн бүтээснээ нэг цогц альбом болгох юмсан гэсэн бодол төрөөд 4, 5 жил боллоо. Үүнийг маань манай on’n оff продакшны захирал Ононбат дэмжсэн. Уран бүтээлийн тоглолт хийгээч гэж тэр надад хэлсэн юм. Нилээдгүй уран бүтээл хамтраад хийсэн байна. Чи үүнийг нэг бодож үзээрэй гэж Ононбат маань хэлсэн. Тэгээд бодсоор байтал таван жил болчихдог юм байна. Дараа жил манай “Хурд” хамтлагийн 20 жилийн ой болно. Тэгэхээр хорин жилийн ойгоо угтаад миний уран бүтээлийн тоглолтыг тавьж байна.

-     “Хурд” хамтлагийн тоглолт, “Хурд”-ын гитарчин Д.Отгонбаяр хоёрын тоглолт юугаараа ялгаатай вэ?

-      Онцлог ялгаа ихтэй.  Тоглолт хоёр хэсэгтэй. Рок попын алдартнуудтайгаа нийлж нэгдүгээр хэсгээ тоглоно. Бид нийлж нэг тайзан дээр тоглох нь ховор байдаг. энгийн үед бид долоо хоногтоо хоёр гурван удаа уулздаг. Тайзан дээр эд нартайгаа нийлж тоглох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Эхний хэсэгт поп дуунууд орсон байгаа. Жишээ нь Сэрчмаагийн “Хаа ч цуг дурлал”, Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул дурлал минь”, Сараагийн “Хамаг Монгол” “Чи минийх”, Sweetymotion “Хайр хүн бүхний зүрхэнд байдаг” “Би чамд хайртай”, “Номин талст” ”Зүүдэнд ирэх жаргал” “Би гэртээ”, Чоно хамтлаг “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” “Чамд таалагдахын тулд”, Анхаа Халиунаа хоёрын “Чи хэвээрээ” гэх мэтчилэн дуунуудыг нэг дор тоглох нь бас нэг өвөрмөц үзүүлбэр байгаа. Үүний араас “Хурд” хамтлаг миний зохиосон “Чи минь байгаа болохоор” “Чимээгүй ирэх дурлал” “Ханьдаа дуулъя” зэрэг дууг дуулна. Нэг дор маш олон хит дуунууд дуулагдахаараа онцлогтой. Эхний хэсэгтээ би рок попын залуу хөгжимчидтэй тоглоно.

-      Отгонбаяр гэдэг хүнийг тодорхойлох юу гарах вэ?

-      Мэдээж гитар. Харангын Энхманлай ах, Өөжгий бид гурав нэг гоцлол тоглоно. Тоглолт болох хоёр өдөр бол миний ертөнц байх болно. Миний бодол сэтгэл зүрхийг илүү их мэдрэх болов уу. Монголын хөгжмийн өнгийг тодорхойлж байгаа гурван гитарчин нэг дор тоглоно гэдэг бас ховорхон. Арван жилийн өмнө би Ц.Энхманлай ахтайгаа хамт тоглож байсан.

     Чухам яагаад рок урлагийг сонгосон юм?

-     Миний ах Д.Ганбаяр намайг хөгжимчин болгох ая дуу зохиох, рок попын урлагт хайртай болгох эхлэлийг тавьж өгсөн. Гитар тоглох анхны мэдэгдэхүүнийг зааж өгсөн. Би хичээлд их дургүй хүүхэд байсан. Яавал энэ хичээлд суухгүй өнжих вэ? гэсэн бодол л толгойд эргэлддэг байлаа. Яагаад гэхээр би хөгжим тогломоор байдаг байсан. Хөгжмийн өрөөгөөр шагайхаар цахилгаан хөгжим барьсан хүүхдүүд харагддаг. Ийшээ л орчих юм бол хичээлдээ суухгүй дээрээс нь дуртай зүйлээ хийнэ гэж боддог байлаа. Би ангийхаа ширээг их нүддэг хүүхэд байсан. Тэгсэн манай хөгжмийн багш Чүлтэмдорж намайг олж хараад хөгжмийн анги руугаа дагуулж орсон. Надаас “Чи юу чаддаг юм” гэж асуусан. Би тоглож чаддаг гэж хариулсан. Багш “Чи тоглоодох” гэсэн. Би гитар тоглоод багшдаа шалгуулсан. Намайг маргааш 8 цагт ирээрэй гэсэн. Тэгээд л маргаашнаас нь эхлээд 30-р сургуулийн хөгжмийн ангид орсон. Тэр цаг мөчөөс би гитар хөгжмөөс нэг ч холдолгүй өнөөг хүрсэн байна. Би өөрийгөө азтай хүн гэж боддог.

-      Урлаг хүнийг хүмүүжүүлэх үүрэгтэй. Хүмүүс рок урлагийг буруу зүйлд уриалдаг гэж үздэг?

-     Хүмүүс миний тоглосон хөгжмийг сонсоод их уярч  ухаарал олж авдаг болов уу гэж боддог. Урлаг хүнд амьдрал, аз жаргал, хайрыг өгдөг. Үүний үр дүнд хүн эрч хүчтэй, амьдрах итгэлтэй болох хэрэгтэй, хань ижил үр хүүхэддээ маш их хайртай байх хэрэгтэй. Миний зохиосон “Чи минь байгаа болохоор” дуу их буянтай дуу гэж би боддог юм. Маш олон хүнийг хооронд нь учруулж өгсөн. Хосуудыг ам муруйсан үед эвлэрүүлж байсан. Рок хөгжим гэхээр урт үстэй, уранхай жинстэй, аймар мотоцикл унасан, дандаа хар хувцас өмсдөг, амаа боосон хүмүүсээр төсөөлж болохгүй. Рок хөгжим бол хар тамхи сонсож сагсуурч сонсдог урлаг биш юм. Энэ бол зөв амьдрах ухаан юм. Аливаа буруу зүйлийг шүүмжилж чаддаг урлаг. Нисванис хамтлагийн “Сургууль нураасай” гэдэг дууг би сонсоод эсрэгээр нь ойлгосон. Сургуульдаа дуртай байгаасай гэж байгаа юм. Европт боловсрол өндөртэй, соёлтой хүмүүс рок сонсдог юм шүү дээ. Огт утгагүй зүйлийг дэлхий нийтээрээ тоглоод, сонсоод байна гэж байхгүй.

IMG_8899

-      Цаашид хэдэн жил гитараа тоглоё гэж бодож байна?

-     Одоо би 39 настай. Болоогүй байна шүү дээ. Ц.Энхманлай ах одоо ч тоглож л байна. Ц.Манлай ахын насанд хүртлээ тоглоно. Тэгээд цааш тэр хүн хэд хүртэл тоглоно би араас нь тоглоод л явна даа.

-      Ц.Энхманлай ахаас их үлгэр дууриалал авдаг юм аа даа?

-     Мэдээж. Манлай ах бол миний амин сүнс минь. Надад урам зориг, хийморь хайрладаг хүн. Бидний үеийн гитарчдыг хүмүүжүүлсэн хүн. Ц.Энхманлай ах бол аяыг үнэхээр сайхан зохиодог. Гитарыг мэдрэмжтай аялгуулаг тоглодог. Манлай ахын өнгө Монголд байхгүй. Гитарыг дэлхийд байхгүй өнгөтэй тоглодог.

-      Шинэ гарч ирж байгаа хамтлаг дуучдын бүтээлд ямар дүн тавих вэ?

-    Аливаа зүйлийг маш амархан хийдэг болсон байна. Шудрага хэлэхэд залуу хүүхдүүд сэтгэхгүй байна. Толгой нь ажиллахгүй байна. Залхуу байна. Яагаад хөдөлмөрлөхгүй байна. Гадныханыг ямар их дуурайж байна аа. Солонгос гэхээр хэлээ унжуулаад нохой шиг араас нь дагаад явах бололтой юм аа. Солонгос залуус шиг туяхан залуучууд ямар их бий болж байна аа. Бараг уруулаа будах нь ээ. Яасан муухай юм бэ?. Бааснуудыг сонсоод хаяна биз дээ. Тэр Монгол рок урлаг хаана байна аа. Монгол рок тэс өөр зүйл шүү дээ. Харанга, Хурд, Чингис хааныг сонсоорой. Цаанаа л Монгол аялгуу сонсогддог юм шүү дээ. Соёл-
Эрдэнийг сонсоод үз. Цусанд нь Монгол гэдэг зүйл байна. Үүнийг алдаж боломгүй юм. Эргэн тойрон солонгос хоолны газар, телевизийн суваг солино утгагүй солонгос кино. Ийм зүйл үзэж харж байгаа хүүхдүүд яаж Монгол ухаанаар хүмүүжих билээ. Үүний оронд хүнд ухаарал өгсөн  “Тунгалаг тамир” “Гарын таван хуруу” зэрэг киног давталттайгаар гаргаачээ. Гадны соёлыг даган дуурайж байгаад үнэхээр эмзэглэж байна.  Дэлхий нийтээрээ глобалчилагдаж байна. Америк маягаар амьдарцгаая гэж ярьж байна. Битгий солиор. Би Америк маягаар амьдарч чадахгүй. Би тэгэж амьдрахаар миний хойч үе яах юм. Саяхан би Заамарын хөндийгөөр тоглолтоор яваад ирлээ. Хүнийг хагалгаанд оруулаад тэр чигээр нь хаясан юм шиг л харагдаж байна. Хүн мөнгөнд дуртай байж болно. Алтанд дуртай байж болно. Тэглээ гээд дэлхийн хэвлийгээс Монголынхоо гагнаасыг салгаж авч Би өөрөө эх орны дуу олон зохиосон болоод ч тэр үү сэтгэл их эмзэглэсэн.

-  
IMG_8899Шүлгийн ном унших дуртай гэж сонссон?

-  Шүлгийн их ном их уншдаг. Яруу найраг сонсдог. Болор цом жил бүр үздэг. Телевиз интернэт гэхээсээ илүү ном уншдаг.

  Та одоо хэдэн шавьтай болсон байна. “Хурд”, “Харанга”-ын хэмжээний хамтлаг хэдэн жилийн дараа гарч ирэх бол?

-   Хэцүү шүү дээ. Ур чадварын хувьд муу. Хүүхдүүдэд бүх зүйл нь бэлэн байх тусам залхуу байна. Залхуу гэдэг үгийг л хэлмээр байна. Урлагийн хүн бол тарчигхан, хэцүү хүнд байх тусмаа жаахан юм хийдэг юм шиг байгаа юм. Жаахан элбэг дэлбэг болоод ирэхээр оодордог юм шиг байгаа юм.

-    Та нар бол хэцүүг сөрж гарч ирсэн биз дээ?

-    Бидний үед дэлгүүрт ороход бор давснаас өөр юу ч байддагүй байлаа. Бүх зүйл картны бараанд орсон. Манайх их олуулаа. Би өдөрт хоёр зүсэм талх идэх нормтой байсан. Тийм нийгэмд хүн амьдрах гээд зүтгэдэг юм. Тэр үед Дэнжийн 1000-ын хогон дээр тэнэж яваад “Нулимсаа тэвчье” дууны үгийг олж байсан юм. Саваагүйтэж яваад хүүхдийн дурсгалын дэвтэр олсон юм. Тэгээд тэр дэвтрээсээ “Нулимсаа тэвчье” дууны шүлгийг олж уншсан. Хогон дээрээс олсон шүлгээрээ сайхан дуу хийсэн. Өнөөг хүртэл ард түмэн сонсоод дуулаад л явж байна. Хүн амьдралд идэвхтэй хандах ёстой.

Т.Хулан /24tsag.mn/

оптимизация сайтапоисковое продвижение ценаdeeoвзлом сети wi fi androidаксессуары для macкредитная карта приватбанка отзывы 2015casino on line deposito minimo 5escord serviceslot forumтур в крым май 2015альфа банк м видео кредитная картазанзибар altezzaзаявление на выдачу кредита образецлучший маршрут на килиманджародельта банк кредитная карта 1 эволюциясафари в танзании цены 2014помощь в продвижение бренда университетагорящие путевки на кипр в октябретрудовое законодательство в украинереклама компании в интернетеlanguage translation english to spanishпродвижение сайта в яндексепанельно каркасные дома проектыкупить биомедисhard case cover for macbook pro retina


”Дэнжийн 1000”-ын хогон дээрээс “Нулимсаа тэвчье” дууныхаа үгийг олж байлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.