“Apple” цахилгаан автомашин бүтээх асуудлаар “Nissan” компанид ханджээ

6029f7c6aea42

“Apple” корпорац автомат жолоодлоготой цахилгаан автомашин бүтээх төслийн хүрээнд хамтран ажиллах асуудлаар Японы “Nissan” компанид хандсан хэдий  ч яриа хэлэлцээ эхний шатандаа зогсжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, талууд цахилгаан автомашины брэндтэй холбоотой асуудал дээр санал зөрөлдсөний улмаас хэлэлцээ ахлах удирдлагуудын түвшинд хүрээгүй байна. Автомат жолоодлоготой автомашиныг өөрийн нэрийн брэндийн дор гаргахыг “Apple” компани “Nissan”-д санал болгосны дараа талуудын яриа хэлэлцээ зогссон байна.

Энэ талаар “Apple” компанийн зүгээс тайлбар өгөөгүй аж. Харин “Nissan” компанийн үйл ажиллагааны захирал Ашвани Гупта мэдэгдэхдээ бид “Apple” компанитай яриа хэлэлцээ хийхгүй гэжээ.

“Apple” компани БНСУ-ын “Hyundai Motor Company” компанитай цахилгаан хөдөлгүүртэй автомат жолоодлоготой машин хамтран гаргах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тухай өмнө нь “The Wall Street Journal” сонин мэдээлсэн юм.


“Apple” цахилгаан автомашин бүтээх асуудлаар “Nissan” компанид ханджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.