Азийн загварын ертөнцид Буриадын загвар өмсөгчид өндөр байр суурь эзэлдэг. Бөгөөд дэлхийн том брэндэд ажиллаж байгаа үзэсгэлэнт бүсгүйчүүд олон бий. Хонконгийн алдарт “Model Genesis” агентлагийн Ази гаралтай моделиудын ихэнх нь Буриадууд байсан үе бий. Тэнд Арьяна Киплюкс, Алина Дансаранова, Гертруда Сагдеева, Алина Алиева нар хамтран ажиллаж загварын ертөнцөд амжилт үзүүлж байсан. Нарана Эрдынеева ч од болох замаа Хонконгоос эхэлсэн түүхтэй.
1. Арьяна Киплюкс
https://www.instagram.com/kipl…
Арьяна Киплюкс одоо “Vogue”-д зургаа авхуулж, Хятадын алдартай жүжигчидтэй хамт зар сурталчилгаанд тоглодог нэр хүндтэй загвар өмсөгч болсон.
2. Гертруда Сагдеева
https://www.instagram.com/just…
Гертруда Сагдеева Хонконгод ажилладаг. Одоогоор кино жүжигчин болохоор моделын тайзаа орхиж магадгүй гэсэн мэдээлэл байна.
3. Нарана Эрдынеева
https://www.instagram.com/iamn…
Буриадад одоогоор хамгийн нэр хүндтэй, алдартай модель бол Нарана Эрдынеева.
4. Мария Шантанова
https://www.instagram.com/mash…
Мария Шантанова нь хэд хэдэн кинонд тоглосон бөгөөд ирээдүйтэй жүжигчин гэдэг нэр алдрыг олоод байгаа. Тэрээр Америкийн загварын ертөнцөд нэрд гарсан модель юм.
5. Алина Дансаранова
https://www.instagram.com/lina…
Буриадын шилдэг 5 модельд Алина Дансарановаг дурдах ёстой. “Mongolia’s Next Top Model” реалити шоуны шагналт Алина одоо Хонконгийн “Model Genesis” агентлагт ажиллаж байгаа.