Coca-Cola компани анх удаа цаасан сав туршиж байна

Coca-Cola компани хуванцар савлагаанаас татгалзах урт хугацааны бодлогын хүрээнд анх удаа цаасан савыг туршиж байна. Тус шинэ савыг Данийн The Paper Bottle Company /Paboco/ хийж байгаа ба одоогоор зузаан цаасан гадаргатай ч хуванцар дотортой аж. Гэхдээ компани хийжүүлсэн ундааны хий гардаггүй, 100 хувь дахин боловсруулж ашиглах боломжтой ямар ч хуванцаргүй сав бүтээхийг зорьж байгаа юм.

Түүнчлэн савыг бүрдүүлж буй материалын жижиг ширхгүүд ундаанд орж, уусдаггүй байх шаардлагатай. Энэ нь ундааны найрлага, амтыг өөрчлөхөөс гадна хүний эрүүл мэндэд хортой байж болзошгүй.

Туршилтын явцад цаасан сав нь хийжүүлсэн ундааг савлахад үүсэх даралтыг тэсвэрлэхэд бэрх байгаа бөгөөд олон төрлийн брэндийн хэв, өнгө төрхөд оруулахад хялбар байлгахад анхаарч байна.

Coca-Cola компани 2030 он гэхэд ямар ч хог хаягдалгүй дахин боловсруулдаг савлагаатай болох төлөвлөгөөтэй. Учир нь Coco-Cola болон Pepsi, Nestle зэрэг компаниуд хуванцар хог ялгаруулалтаар дэлхийд тэргүүлж байгаа юм.

Мөн шар айргийн Carlsberg, архи үйлдвэрлэгч Absolut зэрэг компаниуд цаасан сав туршиж эхэлсэн. Дан ганц цаасаар ундааны сав хийх нь хэцүү байгаа тул шилэн эсвэл ургамлын гаралтай бүрхүүлэн дотортой савнуудыг туршиж байна.

Эх сурвалж: BBC


Coca-Cola компани анх удаа цаасан сав туршиж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.