2022-06-30 09:14
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

XIV Далай лам таалал төгссөний дараа шашны хямрал нүүрлэх үү?

nomun nomun
2021-02-16
0 0
0

148994010_1100203403826414_7427376717803172126_n-768x431

Арваад жилийн өмнө Төвөдийн шарын шашны тэргүүн, XIV Далай лам Дэнзэн Гочоо маш чухал нэгэн цаг хугацааг зарласан юм. Дэлхийн хамгийн алдартай буддын шашны зүтгэлтэн 90 нас хүрэх үед өөрийн хойд дүрээ тодруулах эсэхээ шийднэ хэмээн хэлж байв. Түүний энэ мэдэгдэл Төвөдийн буддизмд сүүлийн 600 гаруй жил гол үүрэг гүйцэтгэж ирсэн залгамж халааг төгсгөл болгож магадгүй юм. Нөгөө талаас энэ асуудал Хятадын эрх баригчдын “шүдний өвчин” болж байна.

Өдгөө 85 настай түүний биеийн байдал сайн хэвээр байгаа хэмээн мэдээлж буй ч хэзээ нэгэн цагт түүнийг нас барсны дараа Азид шашны томоохон хямрал нүүрлэж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.

1959 онд Хятадын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Далай лам Энэтхэг рүү дүрвэн Дарамсалад очиж, тэндээ өөрийг нь дагаж ирсэн олон мянган төвөд хүмүүсийг удирдан чиглүүлсээр ирсэн. Энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байсан ч Бээжингийн хяналт улам чангарч, тэр буцах гарцгүй болсон юм. Өдгөө түүнийг Бээжин Төвөдийг Хятадаас салгах зорилготой салан тусгаарлах үзэлтэн хэмээн үзэж байгаа тул өөрийн хойд дүрийг улс төрийн энэхүү том асуудалд өөрт ашигтайгаар нийцүүлэн сонгохыг тэр эрмэлзэж байгаа нь тодорхой. 1974 оноос хойш Далай лам Төвөдийг Хятадаас хараат бус байхыг бус, харин Төвөдийн соёл, өв уламжлалыг хадгалан үлдэх боломжийг хангасан автономит статустай байлгах байр суурийг илэрхийлсээр иржээ.

Олон жилийн турш Далай лам хойд дүрээ тодруулах хэд хэдэн хувилбар дэвшүүлж, Төвөд гэхээсээ илүүтэй Энэтхэгээс шинэ залгамжлагчаа сонгож, тэр ч бүү хэл эмэгтэй хүн байж болох талаар санаа дэвшүүлж байв. Гэтэл түүний өөрийнх нь сонгосон сонголтоос үл хамааран Хятадын Засгийн газар Төвөдөөс шинэ Далай лам тодруулах нь зүйтэй гэж мэдэгдэх болсон юм. Энэ нь тус бүс нутагт хяналтаа улам баталгаажуулах гэсэн Хятадын Коммунист намын оролдлого гэж судлаачид үзэж байна. Асуудал энэ янзаараа үргэлжилбэл Энэтхэг, Хятад хоёр тус тус өөрсдийн Далай ламыг сонгож магадгүй болоод байгаа юм.

Дарамсалад төвтэй Төвөдийн бодлогын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дэнзэн Цэдэнгийн хэлснээр Далай лам Төвөдийн ард түмний хувьд маш их ач холбогдолтой хүн бөгөөд  тэдний “үндсэрхэг үзэл, өвөрмөц байдал”-ын бэлгэдэл аж. “Төдөвийн ард түмэн Хятадын Коммунист намын сонгосон Далай ламыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тэр ярьсан юм.

Хэрэв тэр гэнэтийн байдлаар нас нөгчвөл түүний хойд дүрийг хэрхэн тодруулах талаар албан ёсны баримт бичиг одоогоор байхгүй. Гэхдээ 2011 онд гаргасан мэдэгдэлд нь түүний залгамжлагчаар тодорсон хүн л дараа дараагийн хойд дүр хэн байх, хаана төрөх, хэрхэн тодруулахыг шийдэх эрхтэй цорын ганц хүн байх болно гэжээ. Мөн хойд дүрүүдийг тодруулах ажлыг түүний Энэтхэгт ирснийхээ дараа Төвөдийн ард түмнийг дэмжих, соёлыг хамгаалах, сурталчлах зорилгоор байгуулсан “Gaden Phodrang Trust” байгууллага хариуцна гэдгийг тэр мэдэгдэж байв. Энэхүү байгууллага нь Швейцарт төвтэй байгууллага юм.

Хятадын засгийн газар Далай ламын хойд дүрийг Төвөдөөс тодруулахаар зорьж байгаагаа олон нийтэд ил тод мэдээлсэн бөгөөд энэ нь Бээжингийн бодлогод нийцсэн байх ёстой хэмээн мэдэгдсэн.

2007 онд Хятадын Засгийн газрын Төрийн шашны асуудал эрхэлсэн товчооноос Төвөдийн шашны тэргүүнүүдийн хойд дүрийг тодруулах “менежментийн арга хэмжээ” гэгч баримт бичгийг эрхлэн гаргасан байдаг. Уг баримт бичигт Төвөдийн шашны зүтгэлтнүүдийн хойд дүрийг Хятадын эрх баригчид тодруулж, тэдгээр “онцгой нөлөөтэй” хүмүүсийг Төрийн зөвлөлөөр батлуулах ёстой гэж дурджээ.

АНУ 2020 оны арванхоёрдугаар сард Төвөдийн Бодлого, дэмжлэгийн тухай хуулиа шинэчилжээ. Ингэхдээ АНУ нь хэрэв Хятад улс Төвөдийн ард түмний хүслийг үл харгалзан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Далай ламын хойд дүрийг сонговол Хятадын албан тушаалтнуудад хориг тавихаар тусгажээ.

Шинжээчид “Хятадын Коммунист нам дараагийн Далай ламыг сонгохын тулд илүү зальжин арга ашиглаж байна” гэв. Тэд Бээжинд найрсаг ханддаг шашны тэргүүнүүд буюу Панчен лам нарыг тойлж эхэлжээ. Далай ламын залгамжлагчийг сонгох цаг ирэхэд Хятадын эрх баригчид бус Төвөдийн буддын шашны удирдагчид шинэ Далай ламыг сонгож буй мэт харагдуулахаар бэлтгэж байна гэж судлаачид үзэж байна. Панчен лам нар бол хойд дүрийг тодруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм. Хятадын тал хойд дүрийг өөрсдийн тааллаар тодруулж чадахгүй байлаа ч Бээжингийн талыг баримтлагч Панчен лам нар шинэ Далай ламд шахалт үзүүлэх хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс гэдгийг судлаачид онцолж байна.

Эх сурвалж: CNN

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон
Сонин хачин

Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон

nomun
2022-05-05
Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг
Бусад

Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг

nomun
2022-05-05
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
Сонин хачин

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

nomun
2022-04-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
0

Алдартнууд энэ зуны хамгийн халуухан трендийг тунхаглалаа. Оливиа Кулпо, Жулия Фокс, Женнифер Лопез зэрэг алдартнууд нарийн утсаар холбогдсон халуухан загварын хувцсаар гоёх...

Цааш унших
Даралт бууруулах энгийн арга

Даралт бууруулах энгийн арга

2022-06-29
Наршихаас сэргийлэх аргууд

Наршихаас сэргийлэх аргууд

2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

2022-06-29
Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

2022-06-29

Санал болгож байна

Солонгосын кино урлагийн салбарт амжилттай яваа Монгол охин Б.Дөлгөөн
Өнөөдрийн онцлох

Солонгосын кино урлагийн салбарт амжилттай яваа Монгол охин Б.Дөлгөөн

2018-03-23
Таалагдсан хүүхнээ хэрхэн өөрийн болгох вэ?
Зөвлөгөө

Таалагдсан хүүхнээ хэрхэн өөрийн болгох вэ?

2014-12-23
Шарын вакцинд 71800 хүүхэд хамрагдана
Эрүүл мэнд

Шарын вакцинд 71800 хүүхэд хамрагдана

2013-01-09
Горьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга
Зөвлөгөө

Горьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга

2017-11-19
Угаалгын өрөөнд хийж болох 10 секси үйлдэл
Зөвлөгөө

Угаалгын өрөөнд хийж болох 10 секси үйлдэл

2018-01-24
Залуу үеийн төлөөлөл алдартнуудаар чимсэн “CFDA Fashion Awards” наадмын онцлох гоёлууд
Загвар

Залуу үеийн төлөөлөл алдартнуудаар чимсэн “CFDA Fashion Awards” наадмын онцлох гоёлууд

2021-11-15
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In