Жефф Безос дахин дэлхийн хамгийн баян хүн болов

ilcRFVAOWWKJeff_Bezos__5_

“Bloomberg” агентлагаас гаргадаг дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг сар гаруйн хугацаанд тэргүүлж байсан Илон Маск мягмар гарагт Жефф Безост тэргүүлэх байр сууриа алджээ.

“Bloomberg” агентлагийн мэдээлж буйгаар, хамгийн сүүлийн мэдээллээр Безосын хөрөнгө 191 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бол Маскийнх 190 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Ингэснээр “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос жагсаалтыг дахин тэргүүлж эхэлжээ. Тэрбээр 2017 оноос 2021 оны нэгдүгээр сарын 21 хүртэл энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан юм.

Жагсаалтын гуравдугаарт, “Microsoft” компанийг үүсгэн байгуулалцсан Билл Гейтс бичигджээ. Түүний хөрөнгө 137 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Дөрөв, тавдугаарт, “Louis Vuitton Moлt Hennessy” группийн ерөнхийлөгч Бернар Арно (116 тэрбум ам.доллар), “Facebook”-ийг үндэслэгч  Марк Цукерберг (104 тэрбум ам.доллар) тус тус оржээ.

Д.Жаргал


Жефф Безос дахин дэлхийн хамгийн баян хүн болов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.