Казанийн оюутан бүсгүй “Miss Grand international”-д эх орноо төлөөлнө

602c936d8254a

Казанийн их сургуулийн Мэдээллийн технологи, ухаалаг системийн институтын дөрөвдүгээр дамжааны оюутан, 22 настай Гюзель Мусина жил бүр зохиогддог “Miss Grand international” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцохоор болов. “Миний имиж бол орос охины дүр төрх. Би тэмцээнд орос үндэсний хувцсаа авч явна” гэж ярьсан тэрээр гоо сайхны уралдаан тэмцээнд удаа дараа оролцож, “Казанийн мисс-2018″-д түрүүлэн, “ОХУ-ын Аялал жуулчлалын мисс” тэмцээний тэргүүн дэд, “Miss Aura international”-ийн хоёрдугаар дэд миссээр шалгарч байсан туршлагатай нэгэн.

No description available.

Тайландад хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 29-нд болох уг тэмцээнд оролцогчид үндэсний хувцсаа сонирхуулж, “Дайн, хүчирхийлэл үгүй” сэдвээр хоёр минутын монолог хийхээс гадна бусад сорилоор өрсөлдөнө. Тэмцээний дайн, хүчирхийллээс татгалзахыг сурталчлах зорилгоор гуравдагч ертөнцийн орнуудаар аялах юм.

Казанийн оюутан бүсгүй “Miss Grand international”-д эх орноо төлөөлнө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.